Вьетнам болон Хятад улсын тэнгисийн цэргийн хүчний  усан онгоцнууд Тонкины буланд хоёр өдөр хамтарсан эргүүл хийв гэж Вьетнамын ХМХ өнөөдөр мэдээлсэн байна.  Энэхүү эргүүл манаа нь хоёр улсын хооронд Өмнөд-Хятадын далайн хилийн хурцадмал  асуудлыг сааруулахад тэмдэглүүштэй үйл явдал болж болох ажээ. Өнгөрсөн тавдугаар сард  хоёр тал харилцан бие биенээ хууль бус усан онгоцнууд  явж байгааг болон  маргаантай усны талаар буруушааж, байдал хурцадмал болсон юм. Эргүүл манаа нь 6-р сарын 19-20-ны өдрүүдэд болох юм. Хятадын ТЦ хүчний  цэргийн хоёр онгоц болон Вьетнамын ТЦХ-ний   хоёр онгоц  тэнгисийн хилийн дагуу 550 км хамтдаа туулжээ.  Эргүүлийн үеэр усан цэргүүд дохионы сургуулилт хийсэн байжээ.  Вьетнамын БХЯ-ны мэдээлснээр  энэхүү ажиллагаа нь  хоёр улсын  11 дахь удаагийн хамтарсан эргүүл  бөгөөд таван жилийн өмнөөс эхлэн явуулах болжээ.