Орон нутгийн мафи сүйрлийн цунами, газар хөдлөлтөөс хойш Япон улсыг сэргээн босгох ажилд оролцож, баяжих бодолтой байна. Британийн «Гардиан», японы «Сентаку» улс төрийн сэтгүүлийн мэдээлснээр бол Японы засгийн газар  гай гамшгийн уршгийг  арилгах, бүтээн байгуулах ажилд гэмт хэргийн бүлгүүд  оролцож ашиг олох  хэлэлцээр байгуулахад саад болж чадахгүй гэжээ. Японы хүрээлэн буй орчны яамны тайлангаас харахад  гамшиг улс оронд нь бараг 24 сая тонн хог хаягдал үлдээжээ. Эдүгээ нийт хог эвдрэлийн  тавны нэг буюу 5 сая гаруй тонн барилга байшингийн нурангыг  арилгажээ. Ажил ийм хурдацтай явагдвал,  гамшгийн уршгийг арилгахад урт хугацаа шаардагдана. Түүнээс гадна дэд бүтцийг сэргээж, шинэ зам тавьж, орон сууц барих хэрэгтэй. Токио үүнд 4 триллион иен буюу барагцаалбал 50 тэрбум доллар гаргаад байна. Энэ хөрөнгийн үлэмж хэсэг нь якуза мафийн гарт  орж болзошгүй. Барилгын бизнес бол хуурамч компаниудын өргөн сүлжээг үндэслэсэн гэмт хэргийн синдикатуудыг санхүүжүүлэх уламжлалт эх сурвалж болсон. Эрх баригчид  үүнийг зогсоож чадахгүй. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов хэлэхдээ «Якуза бол японы гэмт хэргийн синдикатууд өөрөөр хэлвэл мафи юм. Эрт дээр үеэс оршиж буй синдикатууд  тодорхой зохион байгуулалттай ба нэг ёсны ёс суртахууны өөрийн дүрэмтэй юм. Жишээ нь толгойлогчид захирагдахаас татгалзсан буруутан бүлгийн  гишүүдийн өмнө хуруугаа огтлох ёстой. Өнөө дэлхийд якуза гэмт хэргийн тухайлбал  мансууруулах бодис, мөрийтэй тоглоом  зэрэгтэй холбоотой  ажиллагаа явуулдаг» гэлээ.

    Шинжээчдийн тооцоолсноор бол  нар жил дутам 12 тэрбум  долларын орлоготой. Одоо сүйрэлд нэрвэгдсэн үед илүү их орлого олж магадгүй. Гамшигт нэрвэгдсэн анхны өдрүүдэд японы мафиас буяны арга хэмжээнүүдэд их хэмжээний хөрөнгө гаргасныг дурдах хэрэгтэй. Хүмүүс энэ тусламжийг  албан ёсны буяны байгууллагуудынхаас түрүүн авч байв. Тэр ч байтугай дээрэм  тонуул  ба үүр гэмт хэргийн ажиллагаа түр зогссон билээ. Японы оршин суугчдын нэг хэсэг нь засгийн газрыг мафиас илүү хурц шүүмжилж байгаа нь хачирхалтай. Якуза мафийн зохион байгуулсан хоол унд хуваарьлах ажлыг  ард олон зүй ёсоор үнэлж, эрх баригчдын улс орноо сэргэн босгох ажиллагааг шүүмжилж байна. Валерий Кистанов хэлэхдээ «Японы олон нийт ерөнхий сайд Кан тэргүүтэй засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж байна. Ерөнхий сайд үр бүтээлтэй арга хэмжээ аваагүй учраас огцрох ёстой гэж  япончууд үзэж байна. Гай гамшигт нэрвэгдсэн 100 мянга орчим  хүн түр  байранд байсаар байна» гэв. Японы оршин суугчдын нэг хэсэг нь якуза нар гамшгийн уршгийг арилгахад баярлаж байна.Тэгвэл ажил нь түргэн урагш ахина гэж үзсэн. Энэ нь японы эрх баригчид зохион байгуулалттай гэмт хэрэгтэй амжилттай тэмцэж чадахгүй байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэв.