Чилийн Пуйеуэ галт уулын үнснээс болж Австралид олон улсын онгоцны буудлууд дахин хаагдлаа. Түүнээс болж Канбера өнгөрсөн долоо хоногт олон зуун нислэгүүдийг цуцаллаа. Тус улсын онгоцны буудлуудад хэдэн арван мянган зорчигчид бөөгнөрөөд байна. Өнгөрсөн баасан гаригт Австралид агаарын шугамын тээвэр бүрэн сэргэсэн юм.Гэхдээ галт уулын үнсний үүл Дэлхийг бүтэн тойрч мягмар гаригт дахин Ногоон гаригийн уур амьсгалд  зочилжээ. Чилийн Сатьяго хотоос өмнө зүгт  800 км зайд орших  Пуйеуэ галт уулын идэвхижилт 6-р сарын 4-нд болсон юм. Галт уулын үнсний үүлний тархалт Чилийн болон түүнтэй хөрш орнуудын агаарын тээврийн үйл ажиллагаанд  хүчтэй нөлөөлөв.