Москва-Петрозаводскийн чиглэлд тусгай нислэг хийж явсан  “Рус Эйр” авиакомпаний Ту-134 онгоц мягмарг гаригийн шөнө Карелийн нийслэлд буулт хийхийн өмнө осолдлоо. Онгоцны сүйрэлд 44 хүн амиа алдаж, 8 хүн амь гарчээ. Сүйрэлд өртөгсөд сэхээн амьдруулах тасагт түлэгдэлт  гэмтлийн улмаас хэвтэж эмчлүүлж байна. Тэдгээрийн долоо нь хүнд байдалтай байна гэж    Орос улсын ОБЯ -аас сэтгүлчдэд мэдээллээ. Петрозаводскийн онгоцны буудлын талбайнаас 700 метрийн наана хатуу хучлагатай зам дээр газардах  үед осол гарчээ. Газардах үедээ онгоцны сүүл хэсэг тасарч, гал  түймэр гарчээ. Мөрдөн байцаагчид онгоцыг сүйрэлд хүргэсэн бүх хувилбаруудыг судлан үзэж байна. Тэдгээрийн дунд багийн болоод газрын албаны гаргасан алдаа, техникийн бөгөөд бусад шалтгаанууд ч орж байгаа ажээ. Оросын Росавиации байгууллагаас мэдээлснээр, осолд орсон Ту-134 онгоц нь  цаг агаарын хүнд нөхцөлд буулт хийсэн гэж ээ. Түүнчлэн  Петрозаводскийн онгоцны буудлын ерөнхий захирал Алексей Кузьмицкий цаг агаарын хүнд нөхцлийг ослын шалтгааны нэг байж мэдэх юм гэж бас тайлбарлаж байсан юм. Онгоц харъяалагдах ”РусЭйр” компаниас хийсэн мэдэгдэлд тус хөлөг онгоцнд нислэгийн өмнө үзлэгт орж, техникийн хувьд бүрэн бүтэн ажиллагаатай байсан гэжээ. Петрозаводскийн онгоцны осолд орсон онгоцыг буухын өмнө газрын албаны хэрэгслүүдэд асуудал гарсан байж болох тухай Интерфакс агентлагт “РусЭйр” компаниас мэдээлжээ. Петрозаводскийн онгоцны буудлын ерөнхий захирал ТУ-134 онгоцны сүйрэл нь газрын албаны хэрэгслүүдийн саатлаас болсон гэх шалтгааныг тайлбарлахаас татгалзав. 

Гэрэл зураг