Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр эдийн засаг, хүмүүнлэгийн болон  соёлын салбарт Орос улстай хэлхээ холбоо тогтоон,  хамтран ажиллан,  ихийг бүтээснийг нь үнэлэн хэсэг гадаадын иргэдэд тус улсын Төрийн дээд шагналыг гардуулав. Оросын ерөнхийлөгч тэдэнд хийж бүтээсэнд нь талархал илэрхийлэн, “орос улстай ажиллах нь та бүхний хувь заяаны нэгээхэн хэсэг болсонд би талархаж байна “гэв. “Хүндэт одонгоор” Монголын Энх тайван  найрамдлын холбоонуудын ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа шагнагдлаа.