Орос-монголын хилийн байцаан өнгөрүүлэх цэг,боомт 29 байдгаас 19 нь ажилладаг ажээ. Яагаад ийм байдалтай болсныг  манай сурвалжлагч тодруулжээ. Улсын хил хамгаалах газрын агентлагт энэхүү ажлыг нэг жилийн өмнө эхлэсэн боловч онцын шаардлагагүй учраас зогсоожээ. Гэтэл цаг үе өөрчлөгдөж байдаг. Орос, Монгол хоёр улс хил дээр хамтарсан хяналтын ажил явуулахаар тохиролцжээ.  Энэхүү судлагаа, шинжилгээний ажлын дүнд орос, монголын хилийн цэргийн мэргэжилтнүүд бүх байцаан өнгөрүүлэх цэгүүдийн байдалтай танилцаж, ажлыг нь сайжруулахаар болжээ.   Энд байнгын төдийгүй түр зуурын хилийн  цэг, боомт нэгэн адил хамрагдах юм. Талууд бизнесийн төлөөлөлүүдийн  болон жирийн орон нутгийн иргэдийн санал сэтгэгдэлтэй танилцах ажээ. Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа тухай ОХУ-ын “Росграница” агентлагийн  төлөөлөгч Екатерина Раймхен ярихдаа «Хоёр талаас нэвтрэх боломжийг ямар ямар түвшинд явуулах вэ гэдэг дээр тохирох хэрэгтэй байгаа юм. Үүнд хэн нь ямар дэд бүтцийг хангах г.м. асуудлууд байгаа. Үүний тулд байцаан өнгөрүүлэх цэгийг тусад нь судлах хэрэгтэй юм. Жишээ нь зарим газруудад нэвтрүүлэх чадвар бага байдаг бол өөр нэгэн газруудад илүү байдаг. Эсвэл хилийн  нэвтрэх цэгттэйцгээ замын ачаалал  нь авцалдахгүй байх гээд. Хэрвээ төмөр замын боомтын тухай ярих юм бол, энд холбогдох гэрлээр тоноглогдсон байх ёстой. Шинэ орчин үеийн  үзлэг –хяналтын ажил явуулах иж бүрэн төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой. Ажлын дэглэмийг мөн өөрчлөх ёстой. Одоо ажиллахгүй байгаа  19 хилийн цэгийг  бас судлан үзнэ. Хэрвээ тэдгээрийг ажлуулах эрэлт хэрэгцээ байна гэж үзвэл, ядаж долоо хоногт 20 хүн хилээр зорчдог байх юм бол, бид тэр газрыг нээнэ. Тэр хүмүүсийг  хэдэн зуун км явуулж  чирэгдүүлж  болохгүй» гэлээ.

   Орос-Монголын хил дээр төмөр замын хоёр зангилаа байдаг. 11 авто болон зорчигчдын 16   хилийн пост байдаг ажээ.  «Росграница» байгууллагын ажилтнууд нилээд ярвигтай хилийн боомтуудыг сайн мэднэ. Тухайлбал, Хандгайтын байцаан өнгөрүүлэх хэсэг дээр хилээр нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх гэж тэд шаардалагтай үзэж байна. Энд олон тооны автомашин байнга хилээр зорчдог байна.  Түүнчлэн, Мондын шалган нэвтрүүлэх постон дээр маш олон жижиг тэрэгнүүд цуглардаг ажээ. Ингэхдээ  оросын иргэд төдийгүй, хоёр орны иргэд байнга зорчидог юм байна. Тэдний ихэнх нь жуулчид бөгөөд тэд  хоёр талын хилээр орших хоёр нууранд очиж амарч, жуулчилдаг юм.