Ерөнхийлөгч Дмитрий Медведев Петербургийн эдийн засгийн их чуулганы дүнгийн талаар Financial Times сонинд томоохон ярилцлага өгчээ. Ерөнхийлөгчид тавьсан хамгийн гол асуулт нэг их сонин  байсангүй. Яагаад гэвэл  энэ асуултыг Дмитрий Медведевт нилээд хэдэн удаа тавьж байлаа. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд төрийн тэргүүн оролцохоор төлөвлөж байгаа эсэх, Владимир Путинтэй  зөрчилддөг үү гэсэн  асуулт тавьжээ. Британичууд Медведевыг “за”, “үгүй” гэсэн  үг хэлүүлэх гэж ихэд хичээсэн ч  ерөнхийлөгч жирийн л хариулт өглөө. Мэдэгдэл хийх тэр цаг хараахан ирээгүй байна. Ингэхдээ төрийн тэргүүн өөрийн эхэлсэн ажлыг дуусгахыг хүсч байгаа болон Оросын амьдралын хэвшмэл болсон зүйлүүдийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэн далангүй хэлсэн юм.

    Дмитрий Медведев оросын болон гадаадын бизнесменүүдийн түгшүүрийг ойлгож байна гэв. «Миний бодлоор  –ерөнхийлөгч  би, засгийн газар, парламент бид бүгдээрээ өөрдөөсөө шалтгаалах бүхнийг хийх ёстой. Ийм маягийн  бүрхэг зүйлүүд манай хөрөнгө оруулалтын уур амьсгалд нөлөөлөх учиргүй юм. Орчин үеийн эдийн засгийн хөгжил хөгжиж байгаа эдийн засгаас юугаараа ялгаатай вэ? Манай эдийн засаг одоохондоо хөгжиж байна.  Хэн хаашаа очих, хэнийг сонгох, хэнийг эс сонгох нь  бүхэлдээ хөрөнгө оруулалтын уур амьсгалд ерөөс хүчтэй нөлөөлөхгүй юм. Эцсийн дүнд Британид, жишээ нь ерөнхий сайд хэн болох нь ямарч ялгаагүй. Эсвэл,  АНУ-ын хувьд ч юм уу - хэн ерөнхийлөгч болох вэ? Тэдний хөрөнгө оруулагчийн уур амьсгал, валютын байдал нь хэн хэнийг ялав гэдгээс маш бага хэмжээгээр шалтгаалдаг, жишээ нь: консерваторууд ч юм уу, лейбористуудыг ч юм уу авч үзье л дээ, эсвэл, бүгд найрахмдахчууд эсвэл ардчилсан намынхан ч юм уу» гэж Дмитрий Медведев хэллээ.

   Ирэх сонгуулийн тухай болон ерөнхий сайд Владимир Путин  ерөнхийлөгч хоёрын хоорондын харилцааны тухай британийн сонин голлон асуужээ. Тийм ээ, ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр өөр өөр  үзэл баримтлалтай, өөр өөр арга барилтай ч энэ нь  ердийн зүйл юм. Зөрчилдөөний тухай яриа нь ямарч үндэслэлгүй хоосон яриа юм. Оросын тэргүүн 2012 оны ерөнхийлөгчийн  сонгуульд хоёр улс төрч оролцох нь эргэлзээтээ тухай ерөнхийлөгч яриандаа тэмдэглээд «Миний бодоход үүнийг төсөөлөхөд  хэцүү нь  дор хаяж нэг шалтгаанд байна. Юу вэ гэвэл, Владимир Путин бид хоёр  нилээд хэмжээгээр улс төрийн нэг хүчийг төлөөлдөг.  Энэ утгаараа  бидний өрсөлдөөн сүүлийн жилүүдэд тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хор нөлөөтэй  болж мэдэх юм. Тиймээс энэ нь манай улсын хувьд хамгийн сайн хувилбар ч биш байж болох юм, түүнчлэн тодорхой нөхцөл байдлын хувьд ч гэсэн тэр» гэлээ. 

   Орос улсын ерөнхийлөгч Кремльд үлдэж  бас нэг хугацаа өнгөрөөхөд татгалзах юмгүй гэдгээ нуусангүй. Ер нь  аль ч оронд, ямарч ерөнхийлөгч дахин сонгогдохыг хүсдэг байх  гэж тэр тэмдэглэв. Энэ нь түүний эхэлсэн үйл хэргийг дуусгахын төлөө юм. Харин Оросын  төрийн тэргүүний төлөвлөгөө  нь олон жилийн уйгагүй хөдөлмөрийг шаарддаг юм. «Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу   ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажиллах бол мэдээж хэрэг аль болохоор тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхийг хичээх болно.Үүнд миний урьд мэдэгдэж байсанчлан : манай эдийн засаг, нийгэм, улс-төрийн шинэчлэл юм. Би Орос улсыг амжилттай орноор харахыг их хүсч байна. Тэгээд улс оронд маань амжилттай, дутах юмгүй сайхан амьдралтай хүмүүс амьдраасай гэж боддог юм» гэж Д.Медведев хэллээ.                

  Ерөнхийлөгчийн ажилд  мэдээж хэрэг Медведевын өөрийнх нь ярьснаар санаанд хүрээгүй зүйл ч байгаа ажээ.  Тэр урьд өмнө  чөлөөтэй гар утсаа хааж, амарч, биеийн тамираар хичээллэж чаддаг байсан бол  харин тийм аргагүй, байнгын “бэлэн байдагд” амьдрах болсон тухайгаа тэр бас хуучлав. г

Гэрэл зураг