6-р  сарын 20-нд Парисын ойролцоох Ле Буржед Олон улсын онгоцны үзэсгэлэн нээгдэнэ. Үзмэрийн үеэр үзэгчид оросын хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг үзэж болно.  Энэ бол “Сухой Суперджет 100” онгоц болон аврага том газар усаа явагч Бе-200  юм.  “Суперджет” нь  сонирхсон бүх л хүмүүст ойр, боломжийн зогсоол дээр байрлажээ. Түүнийг ойроос  харж болох төдийгүй бүр барьж үзэж, хамт зургаа авахуулж ч болох юм. Бе -200 аврага онгоц нь төлөвлөгөөний дагуу нислэг хийж, оросын далбааны өнгөөр будсан энэ онгоц хэдэн тонн ус дээрээс цацах ажээ. Энэ нь гайхамашигтай үзүүлбэр болох нь дамжиггүй. Ле Бурже дэхь энэхүү цэргийн болон иргэний агаарын тээврийн үзэсгэлэн нь тэмдэглэлт ойн өмнөх жил болж байгаа бөгөөд энэ жил 49 дэхь удаагаа зохиогдож байгаа юм. Жилд хоёр удаа зохион явагддаг энэхүү үзэсгэлэн нь сансрын болон агаарын техникийн дэлхийн хамгийн том шоу болсноор зуу гаруй жил болж байна. Энэ удаа 200 гаруй фирм оролцож, 140 орчим үзүүлэх нислэгүүд  төлөвлөгдөөд байгаа ажээ.

         Орос улс Франц улсад хамгийн шинэ, хүчирхэг, агаарын тээврийн зах зээл дээр  экспортны  ирээдүйтэй, цэргийн техникийг танхилцуулж байна гэж “Рособоронэкспорт” компаний албан ёсны төлөөлөгч Вячеслав Давиденко тэмдэглээд «Ирээдүйн Су-35  онгоцны тухай ярьж байна. Өнөөдөр олон улсын тэргүүний шинжээчид дүгнэхдээ ойрын хэдэн арван жилүүдэд оросын агаарын техникийн гол экспортны загварын  СУ-35 болж чадна гэж үзэж байна. Энэхүү онгоц нь сэлгээ сайтай, олон үйлдэлтэй. Байлдааны-сургалтын  зориулалтай Як-130 онгоцыг компани танилцуулна. Энэ бол өндөр үр ашигтай, орчин үеийн 4-5 үеийн сөнөөгч онгоцнуудын нисэгчдийг хямд төсөр зардлаар бэлтгэх бүрэн боломжтой хөлөг юм» гэлээ. Харин Як-130 бол олон үйлдэлтэй том өнгөт гэрлүүдтэй, “шилэн хоргон кабинтай ”. Нисэгчийн өрөө тэр чигээрээ нислэгийг удирдах  цахим дохиоллын системээр бүрэн тоноглогдсон . Онгоцны бас нэг  онцлог гэвэл байлдааны бодит байдлыг харуулж чадах боломжтой  юм.  Су-35 болон Як-130 онгоцууд янз бүрийн үзэсгэлэн яармагт оролцож ирсэн. Тухайлбал, Су-35  Бразилийн тендерт үргэлжлэн оролцож байгаа. Ле Буржед оросын компаниуд  нисдэг тэрэгний маш олон төрлийг танилцуулж байна. Орос улс байлдааны нисдэг тэрэгний лидер гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн гэж Вячеслав Давиденко хэлээд «Одоо  оросын нисдэг тэргүүдийг гэрээгээр Латин Америк, Африк, Зүүн-Өмнөд Азийн орнуудад нийлүүлж байна. НҮБ-д оросын машинууд энхийг эрхэмлэх үйлсэд өргөн ашиглагдаж байна. Худалдан авагчдын дунд  МИ-28 НЭ нисдэг тэрэг нилээд эрэлт хэрэгцээтэй байна.  Энэ техник нь байгаль цаг уурын ямарч нөхцөлд өмнөө тавьсан зорилгодоо хүрдэг юм. Энэ онгоц нь хамгийн сүүлийн үеийн харилцаа холбооны цахим техникээр тоноглогдсон юм.  Энэ нь МИ-26 Т2- дэлхийд нэртэй МИ 26 Т нисдэг тэргний шинэчлэгдсэн загвар. Түүнийг ачааны нисдэг тэрэг гэх бөгөөд цэргийнхэн болон ачаа тээш тээвэрлэх, осол сүйрлийн үед нэрвэгсдийг  нүүлгэн шилжүүлэх ажилд өргөн ашиглах болжээ» гэлээ.

         Энэ аврага  том хөлөг нь  20 хүртэлхи  тонн ачаа буюу 85 хүн, дамнуурган дээр шархадсан  65 хүн тээвэрлэх боломжтой ажээ. Энэхүү машин нь Афганистанд эвслийн цэргүүдэд тусламж үзүүлэх үеэр америкийн нисдэг тэргүүдийг аварч, тэднийг нэг газраас нөгөө газар руу нүүлгэн шилжүүлэхэд ашиглагдсан тэр үеэс  нэрд гарах болсон юм.  Парисынхныг гайхшруулах бас нэгэн зүйл бол  газар-уснаа явагч Бе-200 онгоц юм. Тэр экспортны маш сайн тодорхойлолттой.  Ойн түймрийг унтраах зорилготой. Энэ бол өнөөдөр тавигдаж буй маш чухал асуудал. Түүнийг анх 2001 онд танилцуулж байсан ажээ. Түүнээс хойш 10 жилийн турш  Итали, Грек, Индонез болон Португалд галын гамшигтай тэмцэж ирсэн юм. Уг үзэсгэлэнд дэлхийн 44 орны 2 мянга орчим компани оролцож байна.