АНУ-ын БХЯ-ны тэргүн Роберт Гейтс Афганистанд талибуудтай “урьдчилсан” яриа хэлэлцээ  явагдаж байгаа тухай мэдэгдлээ. “Яриа хэлэлцээ хийх санаачилга нь АНУ, бусад нилээд хэдэн орнуудаас гарсан юм”гэж сайд CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрээр АНУ-аас өөр ямар орнууд яриа хэлэлцээ хийхэд сонирхолтой байгааг  нэрлэсэнгүй. Яриа хэлэлцээ эхний шатандаа байна гэж Пентагоны тэргүүн хэлжээ. Гейтс  эдгээр бүх дайнд төгсгөл тавих “ нь дан ганц улс төрийн  яриа хэлэлцээ юм гэв. АНУ нь анх удаа талибуудтай албан ёсоор яриа хэлэлцээ хийж буй нь энэ юм. Энэ нь Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай өөрөө  “Талибан” хөдөлгөөнийхөнтэй энх тайвны яриа хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсний  маргааш өдөр нь болжээ. Афганистан улсаас АНУ-ын цэргийг энэ  7-р сард гаргаж эхлэх юм. 2014 онд тус улсын аюулгүй байдлыг хангах санаачилгыг афганы аюулгүй байдлын хүчнийхэнд шилжүүлэх  юм. Энэ үед Кабул талибуудтай тохиролцохоор төлөвлөөд байгаа юм.