IV  Мохаммед хааны  шинэчлэлийн төлөвлөгөөг  эсэргүүцэн      Мароккод ням гаригт хэдэн мянган хүн гудамж талбайд гарч жагслаа. Баасан гаригт Хэмжээт эрхэт хааны зарласан шинэчлэлийн өөрчлөлтүүдийг жагсагчид хэмжээт эрхэт хаант засгаас парламентын удирдлагад шилжихэд хангалттай бус гэж үзэж байгаа ажээ.  Сөрөг хүчнийхний үзэж буйгаар засгийн эрхийг хуваах зарчим хангалттай тусгагдаагүй гэнэ. Шинэчлэлээр  ерөнхий сайдад зарим нэгэн бүрэн эрх өгсөн боловч, ван нь гадаад бодлого болон аюулгүй байдлын асуудлыг хянасан хэвээр үлджээ. Шинэчлэлийн төлөвлөгөөг 7-р сарын 1-нд бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр болжээ.