Йемений ерөнхийлөгч Али Абдала Салех ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол  6-р сарын 24-нд эх орондоо Саудын Арабаас ирж магадгүй байна гэж  арабын  интернет ”Элаф” сонин Йемений нийслэлийн  захиргааны нэгэн түшмэл Сана Ясир Ямани ярьсныг иш татан мэдээлжээ.  Зургадугаар сарын эхээр Сана хотод  Салехын амь насанд халдсаны  улмаас шархадсан тэрээр  одоо  Эр-Риядад  эмчилгээ хийлгэж байна. Йемений өндөр албан тушаалын түшмэл анх удаа Салехыг Санед ирэх товыг тодорхой хэлсэн ажээ. Салехыг Йеменьд буцаж ирэх болсон тухай мэдээ нь сөрөг хүчнийхний дунд эрс эсэргүүцэлтэй тулгарлаа.  Үүний өмнө сөрөг хүчнийхэн Салех Йемень улсыг үүрд орхиж явсан гэж мэдэгдэж байсан юм.  Засгийн эрх баригчдын эсрэг жагсаал цуглаан тус улсад өнгөрсөн 2-р сараас эхлэсэн юм. Ерөнхийлөгч Салех  Йемень улсыг 30 гаруй  жил рчим тэргүүлж байгаа ажээ.