Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэр болон ОУ-ын ерөнхий сайд Путин нэр дэвшигчээр оролцох боломжтой гэдгийг няцаалаа. Энэ тухай Медведев Петербургийн эдийн засгийн их чуулганы дүнгийн талаар Financial Times  сонинд өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв.  Түүнчлэн тэрээр Путин тэр хоёрын өсч буй өрсөлдөөний талаар мэдэгдлийг  няцаалаа.  Ерөнхийлөгчийн хэлснээр Путин тэр хоёр “ өөр хоорондоо адилгүй”, аль нэгэн зорилгод хүрэх өөр өөрийн арга барил, үзэл санаатай “ажээ. Гэсэн хэдий ч тэд нэг улс төрийн хүчийг төлөөлдөг гэж Медведев тэмдэглэв. “Бидний дунд ямар нэгэн тасархай гүнзгийрч байна гэвэл туйлын буруу юм шүү”гэж ергөнхийлөгч хэллээ. Тэрээр хамтдаа засгийн эрх барихаас тасарна   гэдэг  бараг л үгүй зүйл энэ нь оросын хувьд ч гэлээ төдийлөн сайнаар эргэхгүй.  Өрсөлдөөн нь Орос улсын өмнө тавигдсан зорилгод хүрэхэд саад болно гэж тэр тэмдэглэв. Медведев Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ ойрын үед мэдэгдэхээ амлав.  Орос улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг  баталсны дагуу  ерөнхийлөгчийн  шинэ хугацаа 6 жил үргэлжлэх юм. Медведевын хэлсэнчлэн “ ямарч улс төрч ерөнхийлөгчийн албан тушаалын сонгуульд оролцохыг хүсэх  ёстой”. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн  шинэ хугацаанд чухам тэр нэр дэвшинэ гэдэг бол  өөр асуудал гэж Медведев хэллээ. Орос улсын ерөнхийлөгч ярилцлагадаа АНУ- ын ерөнхийлөгч Барак Обамад сонгуульд ялалт байгуулахыг хүслээ. Медведевын үзэж буйгаар орос-америкийн харилцаа сайжирсан нь АНУ- ын одоогийн Засаг захиргааны болон ерөнхийлөгч Обамагийн хувийн оролцооны гавъяа юм гэлээ. Орос улсын ерөнхийлөгч мэдэгдэлдээ Обамагийн ялалт нь Москва Вашингтоны хоорондын  харилцааг бэхжүүлэхэд нөлөөлөх болно гэв.