Евробүлгэмийн тэргүүүн /европын 17 орны сангийн сайд ордог / Люксембургийн ерөнхий сайд Жан Клод Юнкер өрийн хямрал бүсийг тэлж болзошгүй байгааг анхааруулав. Тэрээр энэ тухай германы “Зюддойче цайтунг” сонинд өгсөн ярилцлагадаа “Португаль, Ирланд улс нь ядуурч хоосорч, өндөр өртэй байгаа Бельги, Итали болон тэднээс өмнө Испани энэ замаар орох магадлалтай байна” гэжээ.Грек улсыг хямралаас аврах тухай тэр ярихдаа: хамгийн муу нь тэд өөрсдийн тусгаар тогтнолоо “төлбөрийн чадваргүй” бүлэгт аваачвал, энэ нь бүсийн төдийгүй бүх валютад сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ.