Оросын бэлэг тэмдэг –матрёшка. Энэ хөөрхөн элдүүтэй хүүхэлдэйг Олимпийн  цагирагнуудаар чимж  оросын Семёнов хотод зохиогдсон “Золотая хохлома”наадамд үзэгч олны өмнө дэлгэн харуулжээ. Олимпийн бэлэг тэмдэгтэй матрёшкаг 2014 оны Олимпийн өвлийн тоглолтуудын өмнө үйлдвэрлэх эрхийг Оросын Хар-тэнгисийн эргийн Сочи хотын “ Хохломская роспись” семёновскийн  үйлдвэр авчээ. Модон эдлэлийг алтан хээ хуараар  амилуулан,  гайхалтай, давтагдашгүй  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийд нэртэй “Хохлома”тус улсын томоохон үйлдвэрийн нэг юм. Харин одоо тэд Орос улсын  Олимпийн Хорооны төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг хүлээж байна. Ингэхдээ зөвхөн ганц матрёшка ч биш, харин бусад бүх уламжлалт бэлэг дурсгалын бүтээгдэхүүн Олимпийн бэлэг тэмдэгийг хүртэж, цагт үеийн шинж тэмдэгтэй болохыг энд хүсч байна. Оросын эртний энэхүү үйлдвэрт  бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх баялаг туршлага, хадгалагдаж ирсэний дотор биеийн тамир спортын бэлэг дурсгалын зүйлд  онцгой анхаарч иржээ. Хохломын тэрхүү нарийн хээ хуараар  хүндийн жингийн туухай, боксын бээлий, хоккейны цохиурыг хүртэл чимж байжээ.  Гэхдээ матрёшка бол Оросын хувьд бол онцгой бэлэгдэл юм шүү. Тэрнээс өөр хэнд Олимпийн цагиргуудыг өмсөх боломж олгох билээ дээ!  Өөрийн түүх, нэр хүндээрээ матрёшка ийм эрх аль хэдийнэ олж авсан.  Энэ тухай Бүхоросын  гоёл-чимэглэлийн болон хавсрах урлаг болон ардын урлагийн музейн ажилтан Татьяна Синельникова”Оросын дуу хоолойд” ингэж ярьж байна: «Матрёшка хоёр үндэстэй юм. Нэг нь-оросын урчуудын модоор бүтээгдэхүүн  зорж хийх уламжлал. Эрт цагаас тэд модоор өндөг зорон домогт гардаг баатруудыг болон хожим нь алдарт хүмүүсийг зурж, Улаан өндөгний баярын өмнө хийж ирсэн. Ингэхдээ тэр өндөгийг нарийн, гоё зурж, чимэглэж байсан. Өөр нэг зүйл гэвэл-японы бармал, 19 –р зууны сүүл үеээр Орос улсад Фукурума мэргэний баримлыг авчирсан юм. Энэ нь Савва Мамонтовд онгод өгч л дээ. Мамонтов бол шинжлэх ухааны ивгээгч, тэрээр тоглоомын газрын эзэн байсан бөгөөд, өөрийн урчууддаа даалгавар өгчээ. Василий Звёздочкин гэх  түүний урланд ажиллах нэгэн  модоор түүнтэй адил дүрс сийлжилдээ. Ингэхдээ тэр шинэ зүйлийг нэмж оруулсан нь: том хүүхэлдэйнд жижгүүд нь ордогийг хийж иржээ.  Энэ урлан нь хүүхдийн хүмүүжилд зориулагдсан байсан болохоор тогломуудыг жаахан эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг дүрслэн зурдаг байв.  Харин хамгийн  жижгийг нь өлгийтэйгээр дүрсэлсэн байжээ.  Ингээд хамгийн эхний том тоглоомондоо дараа, дараагийнх нь орж, харин охидуудын хувцсыг тариачин охины өмсгөлөөр зурсан байжээ.  Энэ бол сарафан байлаа, толгойдоо алчуур зүүсэн, гартаа хар азарган тахиа барьсан байв. Тэгээд эндээс тийм уламжлал гарчээ: матрёшкаг улаа бутарсан  яганн хацартай, оросын уламжлалт хувцастай» хэллээ. Матрёшка гэж хүүхэлдэйг яагаад нэрлэсэн бэ гэвэл, тэр үед оросд Матрёна гэдэг нэр маш их дэлгэрч байсан юм. 20 р зууны эхээр “матрёшка” нь гадаадад гарч явсан, тэндээс гэнэт их амжилт олсон. Өнөөдөр Марёшка дэлхий нийтэд их нэртэй. Харин яагаад ийм нэртэй болсныг Татьяна Сидельникова ингэж ярьж байна: «Матрёшка оросын түүхийг маш тод томруун харуулдаг. Эрүүл чийрэг, яагаан хацартай тариачин охинүндэсний хувцастай. Тэр гэнэтийн бэлэг барьдгаас түүнд бас хайртай байдаг. Түүнийг нээхэд нэг гэнэтийн бэлэг, дахиад нээхэд бас гэнэтийн бэлэг... Маэтрёшкагийн дээд амжилт 60 хүрсэн. Нэг нь нөгөө дотроо ороод л тэр шүү дээ. Матрёшка хэзээ ч нэг байрандаа зогсож байгаагүй. Тэр байнга шинэчлэгдэж ирсэн. Одоо ч шинэчлэл үргэлжилсээр л байна. Үлгэрийн баатруудаас аваад тэр бодит улс-төрчид рүү орсон. Матрёшканы эерэг зүйл өөр юунд байна вэ гэвэл?Энэ бол гэр бүлийн бэлэгдэл.Энэ нь оросын хувьд бол тун чухал юм. Бас эв нэгдлийн бэлэгдэтэй. Нэг талаас бүх матрёшкнууд өөр өөрийн өвөрмөц дүртэй, тэд өөр нүүр царайтай, өөр хувцастай, гэхдээ  тэд дандаа хамт, нэг том гэр бүл байдаг» гэж тэр хэллээ. Энэхүү алдартай тоглоомыг Орос улсад сийлж, зурдаг. Тэд газар бүр өөрийн хээ угалз, хээ хуар, тэр ч бүү хэл өөрийн уламжлалт хэлбэрээр хийсэн байдаг.   Семёновскийн алдартай матрёшка бол жишээ нь: шар алчууртай, улаан даашинзтай байх юм, ташрмад хэлхэд алтан шаргал, улаан хоёр өнгө чинь –хохломын үндсэн хоёр өнгө шүү дээ! “Золотая хохлома” ардын гар урчуудын наадам одоо Семёново хотод болж байгаа бөгөөд тус үйлдвэрийн урчууд нэг метрийн матрёшкаг Олимпийн цагирагуудаар гоёж бүтээжээ.  2014 оны Өвлийн Олимпийн тоглолтуудыг Семёнов хот оросын бусад хотуудын нэгэн адил гадаадын зочдыг хүлээн авах тул, тэдэнд зориулан гоёл чимэглэлийн зүйлийн олон төслүүд боловсрогдож байна. Жишээ нь: урчуудын байрладаг хаягийг хохломаг ашиглан хийх ажээ. Автобусны буудлууд болон олон нийтийн тээврийн хэрэгслүүдийг болон зочид буудлын тавилга, кафе зэргийг орос ардын давтагдашгүй хохлома хээ хуараар зурж чимэхээр төлөвлөж байна.  Харин эдгээрт урам зориг өгсөн зүйл бол Матрёшка юм.