Орос улсын эдийн засагт  улсын үүргийг чангатгах үе шат ард үлдсэн гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Петербургийн олон улсын эдийн засгийн  XV чуулганы хүрээнд хэлсэн үгэндээ мэдэгдсэн юм. Дмитрий Медведевын үзэж буйгаар оросын эрх баригчид улсын капитализм гэгчийг барихыг зориогүй гэжээ. Сүүлийн хэдэн жил улс орны эдийн засагт улсын оролцоо нэмэгдсэн байсан, гэхдээ энэ нь 90ээд оны эмх замбараагүй байдлыг тогтворжуулахын тулд зайлшгүй байсан юм гэв. Харин одоо энэ бүгд ард үлдсэн цагт,  хувийн бизнест илүү эрх чөлөө өгч байгаа  тийм эдийн засгийн загварт  эдийн засагт  шилжин орох нь чухал болоод байна. Ихэнх салбарт улсын үйлдвэрүүд давамгайлдаг тийм байдал нь юугаараа аюултай байна вэ гэхлээр зэрэг үүнээс болоод Оросын эдийн засаг  өрсөлдөх чадвараа алдаж мэдэх юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын эдгээр мэдэгдлүүдийг оросын болоод гадаадын бизнесменүүд маш их эрч хүчтэй, талархан хүлээн авсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар, хувиараа хөдөлмөр эрхлэх болон хөрөнгө оруулалтын идэвхитэй байдал нь –одоо үед оросын эдийн засагт шаардлагатай байгаа бөгөөд, энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг, таж бйагаа ажээ. Дээд хэмжээний уулзалтын өмнө залуучуудад зориулсан гадаад орнуудын 30 хүртэлх насны залуучууд болон  залуучуудтай ажиллах сонирхолтой компаниудын төлөөлөгчид оролцсон юм. Eisther Dyson компаний  төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн болон Edventure  Holdinlings сангийн тэргүүн   Эстер Дайсан оросын зах зээлийг  дэлхийд залуучуудад хамгийн ирээдүйтэй зах зээл гэж нэрлэсэн юм: « Орос улс –бол зах зээлийг уриалагч орон юм. Одоохондоо энэ улсад өрсөлдөх чадвар нөгөө Америкийн нэгэн адил  төдийлөн өндөр биш байгаа нь харин ч сайн хэрэг, гэхдээ хэрвээ чи хамгийн шилдэг бол Оросд амжилтанд хшрч болно. Амжилтын нууц юунд байна вэ гэвэл компанид ажиллаж буй хүн бүр өөрийгөө нэг номер гэж мэдэрч байвал болно» гэж тэр хэллээ. Орос улсын зах зээл өрнөдийнхөнд ирээдүйтэйг дээд хэмжээний уулзалтын үеээр ч ярьсан юм. Тухайлбал, Орос улс ДХБ ад ирээдүйд  элсэх тухай асуудлыг  нилээд анхааралтай хэлэлцсэн.Оролцогчид ярихдаа, энэхүү дээд хэмжээний уулзалт нь тус улсыг ДХБ ад нэгдэн ороход олон талаар бэлэн буйг  нь бас дахин харуулж чадлаа гэжээ. Тухайлбал, АНУ ын Орос улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Джон Байерли мэдэгдэлдээ: энэ үйл явдал нь Орос улсын болон ДХБ ын бусад гишүүн орнуудын, тухайлбал, АНУ ын эдийн засагт эерэгээр тусгагдах болно гэв: «Обамагийн Засаг захиргаа  Орос улс ДХБ- ад магадгүй энэ жил нэгдэн орох байх гэж найдаж байна. Бидний  яриа, хэлэлцээ дуусах шатандаа явж байна. Энэ нь Орос улсад маш ашигтай байх болно. Би нэг жишээ хэлье л дээ: Энэ байгууллагад орсноор хүнд суртлын чирэгдэлээс ангижирна. Үүнээс үүдээд оросын компаниуд илүү өрсөлдөх чадвар сайтай болно. Тэд үнээ бууруулах боломжтой болно. Илүү их үр ашигтай үйлдвэрлэл явуулах боломжтой болно. ДНБ-ийг 14 % нэмэгдүүлэх боломжтой Шинэ эдийн засгийн сургуулийн судалгаатай би  танилцсан» хэллээ.Орос улсыг ДХБ- ад  нэгдэн ороход Европ ч мөн сайшааж байгаа юм. Дэлхийн томоохон Raiffeisen Bank тэргүүн Герберт Степич “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа : бизнесийн хамтын нийгэмлэгийнхэн  Орос улс, ДХБ гэдэг сэдвийг тойрох улстөрийн тоглоомоос залхаж байна гэж мэдэгдэв: «Одоо хамгийн сүрхий европын шүүмжлэгчид ч Орос улс бол стратегийн болон чухал түнш ойлгосон байгаа.Ноён Чубайс хэлэхдээ,  Европ Орос улсын хувьд бол – хамгийн тохиромжтой түнш гэсэн, үүн дээр би австри хүний хувьд хэлэхэд, бидний хувьд Орос улс бол хамгийн таарч тохирох түнш юм. Миний бодоход хуучин цагаас үүдсэн тэдгээр асуудлууд ч гэсэн нэгэнт шийдлээ олж, одоо шийдэгдэх болно» гэж тэр хэллээ. Петербургийн эдийн засгийн их чуулганы үеээр гол хэлэлцэгдэж байсан асуудлын нэг бол орос-хятадын харилцааны асуудал юм. БНХАУ ын дарга Ху Цзиньтао дээд хэмжээний уулзалтанд оролцсон бөгөөд үүний хүрээнд Оросын улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж ярилцсан юм. Үүний дүнд 9 гэрээнд гарын үсэг зурсны дотор эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ юм. Байгалийн хийг нийлүүлэх  гэрээг байгуулж дуусч байна. Орос улсад сууж буй БНХАУ ын Элчин сайд Ли Хуэй Орос улсын  Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй  хийсэн уулзалтыг дүгнэн тэмдэглэхдээ: хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд асар их ололт амжилт гарсан ч гэлээ хоёр улсын худалдаа- эдийн засгийн хамтын ажиллагааны чадавхи хараахан хэрэгжээгүй гэв: «Өнгөрсөн жил Хятад Оросын хоорондын бараа эргэлт 56 сая доллар байжээ. Орос улсын худалдааны түншүүдийн дотор Хятад улс нэгдүгээр байрыг эзэлдэг бөгөөд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа шаардалагтай салбартаа хөгжиж байна. Ингэхдээ тэдгээрийн бүх чадавхийг ашиглахын тулд нэмэлт хүчин чармайлт гаргах шаарадалагтай байгаа ажээ. Үүнд хүмүүсийн хооронд  хэлхээ,холбоо, төрөл бүрийн соёлын арга хэмжээ, жишээ нь : “Оросын жил”, “Хятадын жил” зэргийн зохион явуулах нь чухал ач холбогдолтой юм» гэж тэр хэллээ. Петербургийн эдийн засгийн дээд хэмжээний  уулзалтын үеээр оросын болон гадаад орнуудын компаниудын хооронд  байгуулагдсан гэрээ, хэлэлцээний тухай тодорхой боллоо.Жишээ нь: РЖД -Оросын төмөр зам компани нь “Siemens” компаниас 8 “Сапсан” хурдан галт тэрэг худалдаж авахаар тохиролцов. Харин Оросын Рособоронэкспорт компани францын DCNSкомпанитай “Мистраль” хоёр нисдэг тэрэг авахаар тохиролцоонд хүрэв. Петербургийн эдийн засгийн  энэхүү их чуулганы үеээр 47 гэрээ, хэлэлцээ байгуулсан бөгөөд   нийт 12 тэрбум долларын  өртөгтэй юм. Шинжээчид үзэж буйгаар :15 дахь удаагаа Нева мөрний  эрэг дээр  зохион явагдсан эдийн засгийн чуулган уулзалтыг тэмдэглэлт ойн гэж нэрлэж болох ажээ.  Энэ нь зохион байгуулалтын хувьд болон олон улсын олон  нийтийг татаж буйгаараа төдийгүй, сүүлийн 15 жилд эдийн засгийн салбарт Орос улсын нэр хүнд өссөнийг харуулж байна –гэж Southern Methodist University –их сургуулийн эдийн засгийн профессор  Шломо Вебер үзэж байна: «15 жил гэдэг бол бас их хугацаа юм. Энэ хугацаанд Орос улсад төдийгүй дээд хэмжээний уулзалтанд ч  өөрчлөлт гарсан. Энэ бүгд нь одоо шал өөр харагдаж байгаа л даа. 1997 онд анхн.ы эдийн засгийн дээд хэмжээний  уулзалтыг санаж байна. Гэтэл одоо ямар байна. Одоо дэлхийн 80 орны 5000 оролцож байна. Энэ арга хэмжээнд оролцохоор БНХАУ ын Ерөнхий  сайд ирж байна, Индонезийн ерөнхийлөгч, Финляндын ерөнхий  сайд. Миний бодлоор бол  энэ бүгд нь  15 жилийн хугацаанд Орос улс  дэлхийн эдийн засгийн тэргүүлэх байрыг эзэлснийг энэхүү уулзалт  харуулж  байна» хэллээ. Петербургийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын соёлын хөтөлбөр тус арга хэмжээнд оролцогчдын сонирхлыг  маш ихэд татсан  гэдгийг нэмж хэлье. Уламжлаал ёсоор оролцогцид   тус хотын шилдэгийн шилдэг музей, театрыг үзэхээс гадна хотын бизнес үдэшлэгт оролцох боломж байсан юм. Түүнчлэн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Санкт-Петербургийн төв талбайд алдарт Стингийн концертын тоглолт болсон  юм. 30 мянган хүн цугларсан тоглолтын үеээр британий дуучин цугларсан олонд орос хэлээр хандан, Санкт-Петербург хотод хайртай гэж хэлсэн юм.