Ливийн нөхцөл байдлыг зохицуулахад ОУ-ын гүйцэтгэх үүрэг өндөр байна. ОХУ-аас Ливи улсад сууж байсан элчин сайд, ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцераб ОДХ радиод ингэж мэдэгдлээ. ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловын өнгөрч байгаа долоо хоногт Ливи улсад хийсэн ажлын айлчлалын дүнг тэрээр ингэж тайлбарласан юм. Триполи, Москвагийн энхийн хүчин чармайлтыг угтан тосож байгаа ба Ливийн байдлыг зохицуулахаар Африкийн холбооноос гаргасан санаачлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Ливийн ерөнхий сайд Багдади Махмуди, ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловт ингэж мэдэгдсэн байна. Африкийн холбооны зуучлах талаар гаргаж байгаа хүчин чармайлтын үр ашгийг үнэлэж байгаа үнэлгээний талаарх Москва, Триполийн байр суурь ижилхэн байна гэж ерөнхий сайд хэлсэн байна. Үнэн хэрэг дээрээ Триполи босогчидтой яриа хэлэлцээ хийсээр байгаа гэдгийг Махмуди баталлаа. Харин энэ яриа хэлэлцээг амжилтанд хүргэхийн тулд галыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Үүний дараа л улс орны ирээдүйн тухай, шинэ үндсэн хууль, шинэ сонгуулийн тухай яриа өрнүүлж болно. Урьд Триполи иймэрхүү мэдэгдэл хийдэггүй байсан юм. Тэгэхдээ энд Жамахирийн тэргүүн алхахад бэлэн бус байгаа нэгэн улаан шугам байна.  ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчтэй ярилцагсад Каддафиг огцоруулах тухай ямар ч яриа байх ёсгүй гэж мэдэгджээ. Триполид шинэ зүйл огт сонссонгүй гэж Маргелов хэлсэн байна. Тэгэхдээ л ливийн хямралыг зохицуулах шийдвэрийн талаар болгоомжтой өөдрөг санаа хэлсэн гэж Алексей Подцераб ярьж байна: «Бид нилээн идэвхтэй үүрэг гүйцэтгэж эхэллээ. Энэ нь зуучлах асуудал дээр гарч байгаа хүчин чармайлт юм. Энэ үүргийг эхлээд Сергей Лавров гүйцэтгэж байсан одоо Михаил Маргелов гүйцэтгэж байна.Энэ нь маш чухал юм, учир нь Ливийн байдал үнэхээр эмгэнэлтэй болоод байна. Иргэний дайн эхэлснэээс хойш Ливид 10-15 мянган хүн амь үрэгдээд байна гэж НҮБ мэдээлэж байна. Зургаахан сая хүн амтай улсын хувьд энэ тоо үнэхээр аймшигтай юм. Байлдааны ажиллагааг зогсоож, улс төрийн зохицуулалтад хүргэхэд л манай зуучлалын зорилго оршиж байгаа юм. Энэ зорилгод хүрэх нь үнэхээр бэрх юм» гэж тэр ярилаа. Энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа, Ливид байгаа америкийн цэргүүдийн зорилго зорилтыг конгресст тайлбарлалаа. Америкийн цэргүүдийг Ливи улсад илгээхийн тулд конгрессийн зөвшөөрлийг Барак Обама яагаад аваагүйг Цагаан ордон тайлбарласан нь бүгд найрамдахчуудыг итгүүлж чадсангүй. Конгрессийн бүлэг гишүүд ерөнхийлөгчийг шүүхэд өгөх өргөдөл өглөө. Эдгээр санаачлагчдын нэг нь төлөөлөгчдийн танхимын нэртэй гишүүн, Ардчилсан нам дахь Обамагийн хамтран зүтгэгч Деннис Кусинич байлаа. Тэрээр ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж хэллээ: «Одоо баримтлаж байгаа засаглалыг хуваах үндсэн хуулийн зарчмыг батлахын тулд дайн эхлүүлэх эрхийг зөвхөн конгресс эдлэнэ гэж үндсэн хуулинд үндэслэн байгуулагч-эцгүүд заасныг санах хэрэгтэй. Харин манай ерөнхийлөгч энэ нь шаардлагатай бус гэж үзэж байгаа бололтой» гэж тэр ярилаа. Шүүхийн өргөдөлд хоёр намаас 10 гишүүн гарын үсэг зурсан байна. Америкийн цэргүүдийг гадаадад явуулахад зориулсан НАТО болон НҮБ-ын боломжийг ашигласан ба Конгресст худал ярьсан гэж ерөнхийлөгчийг буруутгаж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн эсрэг шүүх ажиллагаанд ялалт байгуулахад энэ үндэслэлүүд хангалттай гэж Деннис Кусинич үзэж байгаа юм байна: «Энэ хэрэг дээр үндэслэлийн асуудал нь шийдвэрлэгч үүрэгтэй. Конгрессийн зөвшөөрөлгүйгээр Обама АНУ-ыг дайнд татан оруулсан энэ бол үндсэн хуулийн асуудал юм. Хэрвээ бид хуулийн үндэслэлтэй болох юм бол өргөдлөө өөрийн талд ашигтайгаар эргүүлж болно» гэж тэр хэллээ. Ливийн хямрал дахь НАТО-гийн үүргийг ардчилсан намын конгрессийн гишүүн эрс шүүмжилж байна. ОУ-ын байр суурь генералуудын халсан толгойг жаахан хөргөж өгч байна гэж тэр үзэж байна: «Байлдааны ажиллагааг өрөгжүүлэх санаатай байгаа НАТО-гийн эсрэг ОУ баттай зогсох хэрэгтэй. Одоо эвсэл хяналтнаас гарч байлдааны ажиллагаагаа өргөжүүлж байна. Хэрвээ бид эндээс сургамж авах юм бол НАТО-д дахин үнэлгээ өгөх хэрэгтэй болсон гэдгийг ойлгох болно гэж би бодож байна. Тус эвслийг байгуулсан зорилго нь үгүй болсон, ЗХУ байхгүй болсон гэдэгтэй адил шүү дээ. Өөрсдийнхөө зарим нэг гишүүдийн ашиг сонирхолын төлөө түрэмгийлэлээ үргэлжлүүлээд байх юм бол НАТО зэвсгийн яармаг л болж хувирна» гэж тэр хэллээ. Ливи улсад үйл ажиллагаа явуулах НАТО-гийн мандат 6-р сарын 27-нд дуусна. Харин эвсэл улс төрийн болоод цэргийн зорилгодоо хүрч чадсангүй. Үүнээс болж л цэргийн ажиллагааг 90 хоногоор 9-р сарын сүүлч хүртэл сунгах болсон бололтой. Харин НАТО дахь АНУ-ын холбоотнууд Пентагоны тусламжгүйгээр тэдний хүчин чармайлт үр ашиг багатай гэж ярих боллоо. Харин АНУ өөрийн талаас илүү хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Америкийн арми байлдааны ажиллагаанд оролцохгүй байгаа гэсэн Обамагийн баталгааг бүрмөсөн үгүйсгэн Пентагоны албан ёсны төлөөлөгч хурандаа Дэвид Лэпан АНУ-ын АЦХ-ний сөнөөгч онгоцууд Ливийг бөмбөгдөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Агаарын цохилт өгч байгаа байныхаа спектрийг дураараа аажим өргөжүүлж НАТО газрын ажиллагаа явуулах бэлтгэл рүү улам бүр татагдсаар л байна гэж Төрийн Думын олон улсын асуудал хариуцсан байнгын хорооны дэд тэргүүн Андрей Климов ярьж байна: «Ливид газрын ажиллагаа явуулах асуудлыг НАТО шийдэж болно, гэхдээ иймэрхүү балмад явдал нь нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгоно. Эрүүл саруул ухаан ялан дийлнэ гэдэгт итгэхийг хүсэж байна гэхдээ иймэрхүү түрэмгийлэл үйлдэх магадлал өндөр байна» гэлээ. Ливийн дайныг ямарч аргаар хамаагүй зогсоох л хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нарийн Кремльд хийсэн хэлэлцээрийн дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн билээ. Мөргөлдөөнд оролцож байгаа бүх талууд НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хэлбэрэлтгүй биелүүлэх ёстой гэж төрийн тэргүүнүүд мэдэгдсэн байна. Энэ хямралыг дипломат аргаар зохицуулахын тулд өөрсдийнхөө өндөр нэр хүндийг ашиглах болно гэдгээ Москва, Бээжин хоёр илэрхийллээ. Африкийн холбооны санаачлагыг дэмжихийн тулд НҮБ-ын индэрийг ч ашиглах болно.