Түрк улсад Сирийн дүрвэгсдийн тоо арван мянга даваад байна.  ХМХ ийн мэдээлж буйгаар, хуарангуудад тэдгээр дүрвэгсдэд хоол хүнс олгож, эрүүл ахуйн  үйлчилгээ болоод тэр ч бүү хэл угаалгын машин,  зурагт тавьж өгч байгаа ажээ. Саяхан эдгээр хуарангуудын нэгэнд нь  голливудын алдарт жүжигчин, НҮБ ын Сайн санааны Элч төлөөлөгч  Анжелина Жоли зочилсон байна. 2011 оны 3-р сараас Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн орнуудад гарч буй  давалгааны улмаас  Сирид эмх замбараагүй байдал үүссэн юм. Босогчид  ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг болон улс төрийн шинэлэлийг хийхийг шаардаж байгаа юм. Сирийн эрх баригчид  зөвшөөрөлгүй жагсаагчдыг хэрцгий дарж байгаа бөгөөд цэрэг армийн хүчийн тэдний эсрэг хэрэглэж байгаа юм.