Академич Андрей Сахаровын бэлэвсэн эхнэр Елена Боннэр  баасан гаригт америкийн Бостон хотод нас нөгчсөн тухай Риа-Новости агентлаг “Эхо Москвы”радиог иштатан мэдээлжээ. Боннер 88 настай байсан бөгөөд удтал  хүнд өвчнөөр өвдсний улмаас нас баржээ. 1987 онд Боннер болон Сахаров нар хүний эрхийг хамгаалах “Мемориал”, “Московская трибуна” нийгэмлэгүүдийг бий болгоход гар бие оролцжээ. Боннер Еөрнхийлөгч Борис Ельцины үед хүний эрхийг хамгаалах комиссийн гишүүн байсан. Тэр дэлхийн нилээд олон орны их сургуулиудын  хүний эрхийн хүндэт доктор цолыг хүртсэн байв.  Хүний эрхийн төлөө хийсэн гавъяаг нь үнэлж Елена Боннэрт Торолф Рафтогийн нэрэмжит шагналыг хүртээж байсан аж. Түүний шарилын чандрыг Москвагийн   Востряковское кладбище  оршуулгын газар хөдөөлүүлэх бөгөөд  АНУ –д түүнтэй салах ёс хийх ёслол болно  –гэж түүний охин Татьяна мэдэгджээ.