Бямба гаригт буюу Япон улсад хүчтэй газар хөдлөлт, далайн хар салхи гарсаны 100 дахь хоногийг тэмдэглэн, сүйрэл амссан дүүргүүдэд  нэрвэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан эмгэнэлийн арга хэмжээг зохион явууллаа. Сүйрлийн улмаас 24 мянган хүн ор сураггүй алга болсон юм.Газар хөдлөлтийн улмаас тус улсын томоохон “Фукусима-1” АЦС хохирол амссан бөгөөд одоо хүртэл орон нутгийн оршиг суугчдад асар их аюул учруулсаар байна. Саяхан амьдарлд ид буцалж байсан Хонсю арал болон  загасдын олон тосгонуудыг хүмүүс  хаяж явсан хэвээр байна.  Фукусима дүүргийн захиргаанаас тус газрын цацраг идэвхижилт хэвийн хэмжээнээс  хэдэн 10 дахин илүү байгааг мэдэгджээ.АЦС –аас  40 км зайд орших Итагэ тосгонд  АЦ станц  бохирдолт хэвийн хэмжээнээс 34 дахин илүү байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан МАГАТЭ гийн  ОУ –ын шинжээчдийн мэдэгдэлд Япон улс энэхүү осолд маш орой хандсан юм гэжээ.