Импортыг хязгаарлах Белорусс улсын байр суурь нь өөрчлөгдөхгүй бол тус улстай хийж байгаа зээлийн хамтын ажиллагаагаа ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам дахин харж үзэх санал гаргаж магадгүй байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр тус яамны орлогч сайд Андрей Слепнев сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ. Евро Азийн ЭЗХАБ-ын Хямралын эсрэг сангаас 3 тэрбум долларын  тогтворжуулах зээлийг Белорусс улсад олгох тухай хэлэлцээрт 6-р сард гарын үсэг зурсан билээ.Энэ хөрөнгийн тал хувийг ОУ-ын тус санд оруулж байгаа татвараас гаргах юм. Харин сүүлийн үед Минск, оросын эд ангийг худалдаж авч байгаа хувиараа үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг боогдуулсан, валют худалдаж авах болон зээллэгийг хязгаарласан хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Чөлөөт худалдааны бүс болон Гаалийн холбооны хэлэлцээрийг белоруссын удирдлага бүдүүлгээр зөрчиж байгаагийн илрэл юм гэж орлогч сайд үзэж байна.