Арктик ямар нөөц баялагтай вэ? Дэлхийн хамтын нийгэмлэг тэндээс юу авч чадах вэ? Арктик бол  нуурс ус төрөгч, биологийн нөөц баялгийн сан төдийгүй олон улсын ач холбогдолтой дэд бутцийн чадавхитай бус нутаг билээ. Орос-норвегийн Евроарктикын бус нутгийн инновацийн ба аюулгүй хөгжлийн асуудлаархи эрдэм шинжилгээний бага хурал Норвегийн Киркенесэд болов. Хойд Мөсөн далайн эх газрын усан дорхи үргэлжлэл бол дэлхийн нефть, байгалийн хийн нөөцтэй томоохон бус нутаг гэж эрдэмтэд үзэж байна. Мэдээжээр нефть хийн томоохон компаниуд  олон зуун тэрбум долларын ашгийг алдахгүй байхыг бодож байна. Гэвч Арктикыг эзэмшиж аль болох их хэмжээний мөнгө хөрөнгө олох гэсэн оролдлого ноцтой хор холбогдолтой болж мэднэ. Асгарсан нефтийг тэнгис далайн ус, мөсөн талбараас арилгах технологи одоогоор үгүй. Боловсруулалт, инновацийн талаар дэлхий даяар ярьцгааж байгаа үед аюулгүй байдлын асуудлыг бүрэн төгс шийдвэрлэх хэрэгтэй гэж Олон улсын аюулгүй байдлын судлалын үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч Анатолий Смирнов хэлээд: «Урьд үзэгдээгүй инновацийн хувьсгал дэлхийг хамарсан байна. Инноваци нааштай ба зохисгүй талтай. Мексикийн булан болон «Фокусима-1» АЦС-д болсон хэрэг явдлуудыг үүнтэй холбогдуулан дурдая. Энэ нь шинэ технологийг нэвтрүүлсний уршиг билээ. Иймээс бид аюулгүй байдлын асуудалд гойд анхаарал тавих ёстой» гэв. Эдүгээ  Баренцев тэнгист Штокманы хийн томоохон орд газрыг эзэмших нь Арктик дахь хөрөнгө оруулалтын нэлээд чухал төсөл болсон. Оросын Газпром, норвегийн Statoil, францын Total-ыг нэгтгэсэн консорциум орд газрыг эзэмших юм. Эрчим хүчний нөөцийн олборлолт бол зөвхөн нэг үе билээ. Тээвэрлэлт дараачийн үе болсон. Технологийн хөгжил, түүхий эдийн өндөр үнэ, Хятадын зах зээл өргөжиж байгаа явдал зэрэг хэд хэдэн хүчин зүйл тээвэрлэх шинэ боломжийг олохыг шаардаж байна. Арктикад ийм боломж олж болно. Цаг уурын байдал өөрчлөгдсөний дараа логистикын хүрээнд ахиц дэвшил гарч байна. Хойд нутагт мөс хайлж, хөлөг онгоцны шинэ шинэ зам нээгдэж байна. Юуны туруунд Европ Ази ба Европыг АНУ-ын баруун эрэг хавийн бүстэй холбох хамгийн дет зам - Хойд усан замыг дурдая. Оросын хойд эрэг хавийн нутгийн дагуухь зам ойрын үед Суэцын сувгаар тээвэрлэхээс илүү  ашигтай болж магадгүй. 2009 онд 70 мянган тонн төмрийн худрийг Киркинесээс Хойд усан замаар Хятадад анх удаа тээвэрлэжээ. Уунд 18 хоног шаардагдав. Хөлөг онгоц Суэцын сувгаар явсан бол түүнээс хоёр дахин урт хугацаа шаарлагдах байсан. Хойд усан замаар явж 300 мянган долларын тулш хэмнэжээ. 2011 онд Оросын «Совкомфлот» хөлөг онгоцны хөдөлгөөний томоохон компани энэ усан замаар 15 хөлөг онгоцоо явуулна. Зун бус нутагт хөлөг онгоцны хөдөлгөөн идэвхждэг. Харин мөс зүсэгч хөлөг онгоцны хойноос явбал тус усан замыг жилийн турш ашиглаж болно. Ойрын үед бус нутгийн биологийн нөөц баялгад гойд анхаарал тавьна гэж дээрх бага хуралд оролцсон Норвегийн төлөөлөгч  Рюне Рафаэльсен үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Ойрын арван жилд Баренцев бус нутагт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байр эзлэнэ гэж бодож байна. Норвеги Орос хоёр улсын загасны нөөцийн хамтын удирдлага энэ талаар үлгэр жишээ болсон» гэв. Хойд Мөсөн далайг  нээж өгөх боломжийг далайд гарцгүй орнууд ч сонирхож байна. Жишээ нь Япон, Емнед Солонгос хоёр улс мөсөн дорхи гунд нефть хий олборлох технологийг боловсруулж байна. ЕХ ч Арктикад гарахыг сонирхож байна гэж Олон улсын Баренцев бус нутгийн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Александр Игнатьев хэлээд: «Арктикын асуудлаар ямар нэгэн шинэ нэгдсэн гэрээ байгуулахыг урьд оролдсон. Антарктидын талаар тийм гэрээ байгааг шалтгаан болгов. Харин Арктикын байдал огт өөр байна гэж шинжээчид хариуллаа. Антарктид  бол эзэнгүй бус нутаг юм. Эдийн засгийн ямар ч ажиллагаа тэнд явуулахгүй байна. Харин Арктикад Хойд Мөсөн далай руу шууд гарч буй улс орнууд байгаа. Хоёр талын ба олон улсын олон гэрээ хэлэлээр байгуулсан. Энд олон улсын эрх зүйг бүрэн төгс зохицуулсан юм. Иймээс Арктикын асуудлаар шинэ гэрээ байгуулах шаардлагагүй. Эдүгээ улс орнууд үүнийг улам сайн ойлгох болсон» гэв. ЕХ Гренландийг дамжин Хойд Мөсөн далайд гарч болохыг дурдая. Арктикад гарцтай АНУ, Канад, Дани, Норвеги, Орос зэрэг таван улсаас зөвхөн Дани ЕХ-ны гишүүн юм. Дэлхийн хамгийн том Гренланди арал тус улсын эрх мэдэлд байдаг. Арктикын орнууд  хойд бус нутагт санал зөрөлдөөн гарахаас сэргийлэн сэрэмжилж  байна. Орос Норвеги хоёр ийм байр суурь баримталж  байна. Эдгээр хоёр улсын хооронд бур 40 жил үргэлжлэсэн маргаан өнгөрсөн онд эцэслэв. Орос Норвеги хоёр улс  Баренцев тэнгис, Хойд Месен далайд усан орон зайг зааглах тухай гэрээнд өнгөрсөн онд дээрх бага хурлын өмнө гарын үсэг зуржээ. Ослод хоёр орны ГХ-ийн сайд нар итгэмжлэх жуух бичиг солилцов. Гэрээ 7-р сарын 7-нд хүчин төгөлдөр болно. Олон улсын арктикын анхны форум «Арктик бол яриа хэлэлцээний бус нутаг мөн» уриан дор өнгөрсөн онд Москвад болов. Орос Норвеги хоёр улс яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна.