«Арабын хавар» гэгч эхлэснээс хойш хагас жил өнгөрлөө. Энэ завсар «хавар нь халуун зун болж хувирав». Эдүгээ араб дахинд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн гаарч, дотоод улс төрийн эмх замбараагүй байдал даамжирч, зарим нутагт байлдааны ажиллагаа үргэлжилж байна. Эхлээд Тунист «зөөлөн» гэгч хувьсгал хийсэн хийгээд  ерөнхийлөгч Зина аль-Абидин бен Али  улс орноосоо зугтав. 6-р сарын 20-нд Тунист шуух ажиллагаа эхлэж, Тунисын хууль зуйн яамнаас хуучин ерөнхийлөгчэд төр улсын эсрэг хуйвалдаан дэгдээж, аллага санаатайгаар зохион явуулсан ял тулгах юм. Мөн мансууруулах бодис нууцаар хил давуулж, хадгалж хэрэглэсэн ял ч тулгана. Хуучин ерөнхийлөгч зугтаж явснаас хойш ордонд нь мансууруулах бодис илрүүлсэн  гэж ярьцгааж байна. Мөн түүний гэргий Лейла Трабелсийг шийтгэхийг бас оролдож байна. Шуугиан дэгдээсэн шуух ажиллагаанд удаа дараа оролцсон Ливаны нэрд гарсан өмгөөлөгч Акрам Азури бен Алиг өмгөөлөх юм. Зин аль-Абидин бен Али өөрөө түүнийг сонгож авсан байна. Ливаны өмгөөлөгч Акрам Азури «ОДХ» радиод ярилцлага өгөдөө ирээдүйн шуух ажиллагааны үг чанарыг хөндөв. Ямар ч улсын удирдагчийг оролцуулан хүн бүр  шудрага шуух, өөрий нь ашиг сонирхолыг төлөөлж хамгаалах өмгөөлөгчтэй байх эрхтэй. Дан бен Алийн ашиг сонирхолыг төлөөж  өмгөөлөхөө онцломоор байна. Түүний гэр бүл, гэргийг өмгөөлөхгүй гэж Акрам Азури хэллээ. Ямар учраас Ливаны өмгөөлөгч Тунисын иргэний ашиг сонирхолыг  өмгөөлөх болсон бэ? Маш олон орны гарын үсэг зурсан олон улсын хэлэлцээр хүчин төглөдөр хэвээр байна. Энэ баримт бичгийн дагуу өөр улсын өмгөөлөгчийг хөлслөж болно. Мэдээжээр мэргэшилтэй өмгөөлөгчид Тунист ч, Европ, Америк, Ливанд ч байгаа. Иймээс ямар улсын иргэн өмгөөлөх асуудалд анхаарал тавих хэрэггүй гэж бодож байна гэв. Ирээдүйн шуух ажиллагааны тухайд гэвэл Акрам Азури нэлээд амаргүй ажил хийхээ хүлээн зөвшөөрөөд: «Би чухал зорилтыг биелүүлэх ёстой. Болох гэж байгаа шуух ажиллагааг бүр эхнээс нь хэт улс төржүүлсэн байна. Шуух ажиллагаа улс төрийн талаас ангижрах ёстой хэмээн үзэж байна. Мэдээжээр би Тунисын хууль, ёс журмыг нарийн чанд дагаж мөрдөнө» гэв. Тунист болох шуух ажиллагаа ямар үр дүнтэй болохыг одоо ч хэлж болно гэж зарим шинжээчид үзэж байна. Харин ийнхүү яаралтай таамаглахгүй байвал зохино.