Оросын “Сколково” сан инновацийн үйл ажиллагааны хүрээнд дэлхийн компьютерийн аврага компани IBM-тэй хамтран ажиллах боллоо. Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр харилцан ойлголцолын тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. IBM компанийн 150 хүний бүрэлдхүүнтэй боловсруулалт, судалгааны төвийг байгуулна гэж энэ баримт бичигт заасан байна. Мөн “ухаалаг эрчим хүч”, био анагаах ухаан, мэдээлэлийн технолог зэрэг салбаруудад хамтарсан үйл ажиллагаа явуулах юм байна.  IBM-ийн Академик санал санаачлагын компанийн даяарчлалын хөтөлбөрийн тусламжтайгаар “Сколково” Технологийн Их сургуулийн хөгжлийг дэмжих боломжийг IBM компани авч үзэх болсон байна.