Оросын нислэгийг удирдах төвийн мэргэжилтнүүд ОУСС-ийн тойрог замд хийх өөрчлөлтөө хийж дууслаа. Оросын “Прогресс”, европын “Иоганн Кеплер” АТВ-2 хөлгүүдийн хөдөлгүүрүүдийн тусламжтайгаар энэ өөрчлөлтийг хийсэн гэж Нислэгийг удирдах төвийн төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Энэ өөрчлөлтийн дүнд ОУСС-ийн тойрог замыг 6,8 километрээр дээшлүүлж 382 километрийн өндөрт гаргасан байна. Энэ нь 6-р сарын 20-нд станцаас салгахаар төлөвлөж байсан АТВ-2 хөлгийн сүүлчийн маневр байлаа. Одоо ОУСС-д оросын сансарын нисэгчид Андрей Борисенко, Александр Самокутяев, Сергей Волков, НАСА-гийн одон орон судлаач Рональд Гаран, Майкл Фоссум, японы сансарын агентлагын одон орон судлаач Сатоси Фурукава нар ажиллаж байна. АТВ-2 хөлөг 2-р сарын 24-нд ОУСС-д залгагдсан билээ.