Интернет харилцаа холбооны хэрэгслээсээ хүчирхэг улс төрийн хүчин зүйл болон хувирлаа. Үүнийг үл ойшоож байгаа хүмүүс орчин цагын амьдралыг огт ойлгохгүй байна гэдгээ харуулж байгаа юм. Интернетийн хөгжлийн боломж чиглэлийн талаарх өргөн шүүмжлэлд оролцохдоо Д.Медведев ингэж мэдэгдлээ. Санкт-Петербургт 6-р сарын 17-ны баасан гаригт  болсон Олон улсын эдийн засгийн форумын гол сэдвийн нэг нь Бүх дэлхийн интернетийн сүлжээний ирээдүйн тухай асуудал байлаа. Интернет орон зайгаар үйл явдлыг хэлэлцэлгүйгээр нэг ч өргөн шүүмжлэл сүүлийн үед явагдахгүй байгаа билээ. Энэ сэдэв Францийн Довиль хотод болсон “Их наймын” дээд хэмжээний уулзалтын өргөн шүүмжлэлийн нэг хэсэг нь анх удаа болсон гэдгийг ерөнхийлөгч санууллаа. Интернет өнөөдөр өөрөө өөрчлөгдөөд зогсохгүй тоглоомын шинэ дүрмийг тулгаж байна гэж Д.Медведев үзэж байна. Интернет хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа харилцаа холбооны орчноосоо хүчирхэг улс төрийн хүчин зүйл болон хувирлаа. Үүнийг үл ойшоож байгаа хүмүүс орчин цагын амьдралыг огт ойлгохгүй байна гэдгээ харуулж байгаа юм. Хэрвээ бид Интернетэд цогц үзэгдэлийнх нь хувьд хандаж, ирээдүйнхээ тухай бодож чадах юм бол Интернет орчинд оросын эзлэх байр суурийг олж чадна гэж тэр хэллээ. Бүх дэлхийн интернет сүлжээний тус улсын хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, нөлөөний хүчийг төр засаг хүлээн зөвшөөрч байна гэдэг нааштай алхам юм гэж “ОДХ” радиогийн санал асуулгад оролцсон гадаадын шинжээчид тэмдэглэж байна. Гуугл нэгдлийн ерөнхийлөгч Эрик Шмидт ОДХ радиод өгсөн жич ярилцлагадаа, орчин цагын тоон технолог болон теле харилцаа холбоонд хөрөнгө оруулна гэдэг манай орны хүний капиталын хөгжлийн баталгаа юм гэж тэмдэглэлээ. Түүний үзэж байгаагаар ОУ-д энэ салбарыг хөгжүүлэх хангалттай нөөц бололцоо байна. ОУ барууны туршлагыг сохороор хуулбарлана гэж байхгүй гэж Теле харилцаа холбооны яамны сайд Игорь Щеголев ОДХ радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Оросын эдийн засагт хөрөнгө оруулахад бэлэн байгаа гадаадын түншүүдтэй ажил хэрэгч харилцаа тогтоох нь Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын нэг гол зорилго байсан  гэдгийг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Тэгээд ч хувьчлалыг идэвхжүүлэх тухай Д.Медведевийн мэдэгдлийг санхүүчид асар идэвхтэй хэлэлцсэн шүү дээ» гэж тэр хэллээ. Хувьчлалын ийм өргөн хэмжээний хөтөлбөр нь ОУ-ын хөрөнгийн зах зээлийн хэмжээг ихэд нэмэгдүүлж, Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулах асуудлыг улам цаг үеийнх болгож байгаа юм гэж Рубен Аганбегян үзэж байна. Нийгмийн нэгдсэн татварыг багасгах тухай Д.Медведевийн мэдэгдэл сангийн гадуурх нөхцөлд хурц хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ мэдээг бизнесменүүд алга ташин хүлээж авлаа. Орос, америкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхийлөгч Давид Якобашвили төр засгийн энэ шийдвэрийг хагас дутуу гэж үзэж байгаа боловч, татварыг багасгах юм бол компаниуд сүүдрийн эдийн засагт орохгүй гэж ярилаа. Нийгмийн татварын өндөр бооцоо нь бизнесийг далд схем рүү түлхэж байгаа юм. Хэрвээ хүмүүс дахиад л дугтуйд орвол харамсалтай л байна. Зарим нэг тохиолдолд зохих тооны компаниуд энэ байдлаас гарсан юм. Харин одоогийн татварын бууралт энэ урсгалыг дэмжинэ гэж үзэж байна гэлээ. Шууд хөрөнгө оруулалтын оросын фонд байгуулах тухай Петербургийн форум дээр идэвхтэй хэлэлцэж байна. Энэ сангийн тусламжтайгаар шинэ төслүүдэд учирч болох эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчидтай төр засаг хуваалцахад бэлэн байна. Банкуудыг капиталжуулах сан байгуулах хэлэлцээрт нэг талаас ОУ-ын Сангийн яам, нөгөө талаас Внешэкономбанк хоёр байгуулсан нь форумын өнөөдрийн ажлын өдрийн оргил боллоо. Энэ сангийн хөрөнгө нь 300 сая доллар юм.