Оросын нэрт дуучин Алсу ЮНЕСКО-гийн энх тайвны жүжигчин болно. Парис хотод 7-р сарын 7-нд энэ хүндэт өргөмжлөлийг түүнд албан ёсоор гардуулна. Алсу уран бүтээлийнхээ хажуугаар өглөгийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг бөгөөд “Радуга” сангийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Жишээ нь тэрээр хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хүрээнд Японд болсон аймшигтай газар хөдлөлтөд нэрвэгдэгсэдэд тусламж үзүүлэх зорилгоор өглөгийн концерт тоглосон юм. ЮНЕСКО-гийн энх тайвны жүжигчин өргөмжлөлийг мэргэжилийн үйл ажиллагааныхаа зэрэгцээ ард түмнүүдийн хоорондох соёлын харилцааг бэхжүүлэхэд хүчин зүтгэж байгаа дуучин, жүжигчин, зураач зэрэг уран бүтээлчидэд олгодог юм.