Өмнөд Солонгосын тэнгисийн явган цэргийнхэн  БНАСАУ-тай маргаантай байдаг Шар тэнгис дэх хил орчимд өмнөд солонгосын Asiana Airlines компанийн иргэний тээврийн онгоцыг хойд солонгосын байлдааны онгоц гэж андууран буудсан байна гэж БХЯ-ын эх сурвалжаас иш татан Ренхап агентлаг бямба гаригт мэдээлсэн байна. Азаар онгоц гэмтэл аваагүй байна. Хоёр тэнгисийн явган цэрэг баасан гаригт К-2 винтовоор тус онгоцыг 10 минут орчим галалжээ. Энэ үеэр аврага онгоц Инчхон хотын онгоцны буудалд буухаар доошилж байсан байна. Тус онгоц явах ёстой маршрутаасаа хазайсан гэж цэргийнхэн тайлбарлаж байгаа ч Asiana Airlines компани үүнийг үгүйсгэж байгаа юм.