Орос, америкийн харилцаа болон Сири, Ливи улсуудын байдлыг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар утсаар хэлэлцлээ. Мөн олон улсын тулгамдсан асуудлууд тэр дундаа алан хядах ажиллагааг сөрөн зогсох болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудлууд, ойрхи дорнодын зохицуулалт зэргийг хэлэлцсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээлэлийн департаментад баасан гаригт мэдээлсэн байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн 7-р сард Вашингтонд айлчлах бөгөөд хүүхэд үрчлэх тухай орос, америкийн хэлэлцээр болон өөр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм.