0Олон улсын эдийн засгийн форумын төгсгөлийн өдөр Санкт-Петербургт болж байна. Гарын үсэг зурсан хэлэлцээрийнхээ тоогоор Петербургийн форум жилээс жилд дээд амжилт тогтоосоор байна. Энэ жил гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрийн тоо ноднин жилийн 5 тэрбум еврогийн амжилтыг эвдэнэ гэж шинжээчид үзэж байна. Өнөөдөр ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев форумын төгсгөлийн чуулган дээр үг хэлж, Москвгийн Олон улсын санхүүгийн төвийг байгуулж хөгжүүлэх Олон улсын зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй хэлэлцээ хийх юм байна. Үүнээс гадна Медведев форумын “талбар” дээр Испани улсын ерөнхий сайд, Финлянд улсын ерөнхийлөгч нартай уулзах юм байна