Фронтыг өргөжүүлж байна

Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путины санаачлагаар 5-р сарын эхээр байгуулагдсан Бүх Оросын ардын фронт /БОАФ/шинэ шинэ дэмжигчдээрээ хүрээгээ тэлж байна. Одоогийн байдлаар түүнд 450 олон нийтийн байгууллага нэгдээд байна. Шинэ соргог, сонирхолтой саналуудтай, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл зориг, чадалтай хүмүүсийг төрийн албанд татан оруулах нь энэ шинэ нэгдлийн үндсэн зорилго юм. Тэднийг парламентийн сонгуульд оролцоход нь фронт туслах бөгөөд нам бус “фронтынхон” ч депутатад нэрээ дэвшүүлж болно. Үйлдвэрчний эвлэл, ахмадуудын, залуучуудын, эмэгтэйчүүдийн зэрэг нийгэм улс төрийн хөдөлгөөнүүд л Ардын фронтод элсэж болно гэж эхлээд үзэж байсан юм. Харин дараа нь хувь хүмүүс элсэхийг зөвшөөрсөн юм. Элсүүлэх ажил маш хялбар, сайт дээр байгаа цахим анкетыг бөглөөд л болоо. БОАФ-од үйлдвэрийн газруудыг элсүүлэх шийдвэрийг саяхнаас гаргалаа. Ардын фронт байгуулах практикт бүх дэлхийн янз бүрийн улс төрийн хүчнүүд нэг бус удаа хүрч байсан бөгөөд энэ нь Бүх оросын шинэ нэгдэл байгуулахад уриалан дуудсан юм гэж В.Путин ярилаа. 2011 оны 12-р сард болох парламентийн сонгуулийн өмнө ОУ улс төрийн идэвхтэй байр суурьтай хүмүүсийг нэгтгэх шаардлагатай байгаа ба намд элсүүлэлгүйгээр “Нэгдсэн ОУ” намын нэрсийн жагсаалтаар Төрийн Думд нэрийг нь дэвшүүлэх боломжийг олгох юм. Ер нь зөвхөн сонгуулиар ч хязгаарлагдахгүй гэж ерөнхий сайд тэмдэглээд: «Төрийн Думын сонгуульд оролцохоор фронтын зорилго хязгаарлагдахгүй гэдгийг би дахин тэмдэглэмээр байна. Бид урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж, ирээдүй өөдөө итгэлтэй харах ёстой билээ. Өөрөөр хэлвэл бүс нутгийн болон улсын чанартай шийдвэрүүдийг гаргахдаа олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд Ардын фронт үйлчлэх ёстой. Бүх улсын болон бүс нутгийн чухал асуудлуудыг нээлттэй хэлэлцэх нь бүх үндэстний талбар- БОАФ-ын хэм хэмжээ байх ёстой». Ард иргэд яагаад БОАФ-од элсэж байна вэ?. Хүн бүрт өөрийн гэсэн хариулт байгаа. Улс орныхоо амьдралд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэл нь тэднийг нэгтгэж байгаа юм. Одоо засгийн газарт хэлэлцэгдэж байгаа эрүүлийг хамгааллахын тухай хуулийг эрс шүүмжлэгчдийн нэг нэртэй хүүхдийн эмч Леонид Рошаль, Ардын фронтод элсэх болсон тухайгаа тайлбарлахдаа, “энэ маш их хэрэгтэй нэгдэл гэдэгт би итгэж байна” гээд: «Бид яагаад дэмжсэн бэ? Яагаад гэвэл манай эрүүлийг хамгаалахыг илүү сайн болгох зүйл ангиудыг хөтөлбөрт оруулах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ л хамгийн гол нь. Оросын ард түмэн эрүүлийг хамгаалахад сэтгэл хангалуун байгаасай гэсний үүднээс бид Ардын фронтод элссэн юм» гэж Рошаль хэллээ. Жишээ нь Ардын фронтод үр ашиг нь их мөртлөө өөрөө жижигхэн нэгдлүүд ч элсэж байна. Жолооч нарийн “Псковын устаж буй замууд” гэдэг олон нийтийн хөдөлгөөн, нийгмийн сүлжээнд 3 жилийн өмнө байгуулагдсан юм. Замын байдалд сэтгэл дундуур байгаа жолооч нар замын янз бүрийн эвдрэлийн зургий нь авч тодорхой хаягтай нь Интернетэд байрлуулж, засаж байгаа эсэхэд нь хяналт тавьж байлаа.Одоо тэд зам засах мужийн хөтөлбөр боловсруулах болон зам засварын ажлыг хянах олон нийтийн хяналтын ажилд идэвхтэй оролцож байна. Ардын фронтын тусламжтайгаар бид өөрийн туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна гэж тус хөдөлгөөний тэргүүн Александр Васильев ярьж байна. Хэрвээ бид манай замууд сайн байгаасай гэж хүсэж л байгаа бол бүх нийтээрээ тэмцэх ёстой. Үүнийг төр засаг ч хүмүүс ч шийдэх ёстой. Ардын фронтод элсэхэд бүгдээрээ санал нэгтэй байсан гэж би хэлж чадахгүй. Манай идэвхтэнүүд дотор “тийм”, “үгүй” гэсэн саналтай хүмүүс байгаа. Дэг журам байгаасай гэсэн хүсэл эрмэлзэлэл биднийг нэгтгэж байгаа. Ардын фронт бол энэ дэг журмыг тогтооход туслах багаж хэрэгсэл юм гэж тэр хэллээ. Парламентийн сонгуульд оролцож, Төрийн Думд нэрээ дэвшүүлэх нь Александр Васильевын зорилго биш. Парламентийн сонгуульд “Нэгдсэн ОУ” намаас нэр дэвших хүмүүсийн нэрсийг 9-р сард болох тус намын их хурал дээр зарлах юм. Энэ л нэрсийн жагсаалтын дагуу Ардын фронтын төлөөлөгчид сонгуульд оролцох юм. 9-р сараас өмнө фронтын сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрийг батлахаар төлөвлөөд байна.