Дэлхий дахинд кибер дайралт эрс нэмэгдсэн явдал иймэрхүү эрсдлээс хамгаалах кибер даатгалын асуудлыг хурцаар тавихад хүргэлээ. Автоматжуулсан системийн үйл ажиллагаанд хакерууд халдаж эхэлсэн 25 жилийн өмнөөс энэ хэллэг бий болсон юм. Одоо  байдал улам л дордож байна. Саяхан хакерууд АНУ-ын СитиГрупп томоохон банкны серверүү дайрч 360 мянган хүний  зээлийн картад нэвтрэн орсон байна. Энэ тохиолдол кибер даатгалын асуудал цаг үеийнх гэдгийг дахин батлаж өглөө гэж “Диалог-наука” ХХК-ийн өрсөлдөөний хайгуулын чиглэлийн удирдагч IT шинжээч Андрей Масалович ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Хакеруудаас болж жилд сая долларын алдагдал гарна гэж үзвэл 4000 доллароор даатгуулна гэсэн томьёог AIG америкийн даатгалын компани 8 жилийн өмнө гаргаж байсан юм. Өөрөөр хэлвэл жилд 4000 доллар төлчих тэгээд л амгалан тайван байж бай. Хэрвээ хакерууд дайрах юм бол 1 сая доллар авна гэсэн үг. Харамсалтай нь 2000 даатгалын карт гаргасан ба ямар ч үр дүнд хүрээгүй юм. Яагаад гэвэл нэгдүгээрт компанид мэдээлэлийн аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн мөрдөж байгаа талаар нилээн хатуу аудитын шалгалт явуулах ёстой. Хоёрдугаарт алдагдлаа маш нарийн тооцож үзүүлэх ёстой. Гурван жилийн өмнө Ингосстрах ийм даатгал хийхийг оролдсон юм. ОУ-д кибер даатгалын картны зар, алдагдлыг тооцох томьёо зэргийг гаргасан боловч ямарч үр дүнд хүрээгүй. Ямар нэгэн томоохон дайралт болсны дараа энэ асуудал сөхөгддөг боловч дараа нь аажмаар алга болдог юм гэж тэр ярилаа. Оросын даатгалынхан кибер эрсдлийг даатгахад бэлэн бус байна, учир нь алдагдал нь асар их байх юм гэж шинжээч Масалович үзэж байна. Уралын эдийн засгийн улсын их сургуулийн профессор, өрсөлдөөний хайгуулын өөр нэг шинжээч Евгений Ющук кибер даатгал нь даатгалын залилангийн давалгааг үүсгэж мэднэ гэж үзэж байна. Компьютерын үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү асуудал хохирогч болон даатгагч хоёрын аль алинд нь халтай. Хохирогч бүхнийг батлана гэдэг маш хэцүү, даатгагч даатгалын заллингаас болгоомжилно. Хакеруудын аргаар өөрсдөө дайрах нь маш хялбар тэгээд ч ямар ч эзэнгүй. Тэгэхлээр даатгагч, даатгуулагч аль нь ч даатгалын ажил хийхийг хүсэхгүй гэж тэр ярилаа. Тэгэхдээ л  кибер даатгалын хэлбэр зах зээл дээр тун удахгүй гарч ирж магадгүй. Сүүлийн үед дайралтыг санаатайгаар хакер-пацанууд биш асар том хохирол учруулахыг зорьсон мэргэжилтнүүд хийдэг болсон байна. АНУ-д явуулсан судалгаанаас харахад, дайралтын 50%-ийг дотоодын муу санаатнууд, 20%-ыг нь гадаад улсуудын тусгай албад хийж байна гэж Андрей Масалович тодрууллаа.