Орос улс шинэчлэлийн хөгжлийн төслийг амьдралд хэрэгжүүлэж чадах бөгөөд гадны эрсдэлийг эрс багасгах хэд хэдэн алхам хийх бололцоотой билээ. Петербургийн олон улсын эдийн засгийн форумыг нээхдээ ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Хэлсэн үгийг утга ч ойлгомжтой байлаа. ОУ дэлхийн бүх хөрөнгө оруулагчидад “ногоон хонгил” нээлээ. Инноград “Сколково” болон Москвагийн олон улсын санхүүгийн төвийг оролцуулаад ОУ-д бодит бизнестэй хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид болон хөрөнгө оруулагчидад ОУ удаан хугацааны виз олгоход бэлэн байна. Даяарчлалыг хамарсан санхүүгийн хямрал дэлхий дахинд тэнцвэргүй байдлыг бий болгосон. Өнөөдөр ямар ч зах зээл дээр санхүүгийн хөөс үүсэх боломжтой харин тэр хөөс хагарахаараа яадгийг бүгдээрээ маш сайн ойлгож байгаа гэж ерөнхийлөгч санууллаа. Өөр бас нэг аюул нь төсвийн хомсдол юм үүнийг багасгах хэрэгтэй. Үүнээс болж эдийн засгийн өсөлт удааршдаг билээ. Үүнээс үүдээд хөрөнгө оруулагчид шинэ зах зээлийг эрж хайх болно, тэд манай орныг сонгох уу, үгүй юу гэдэг нь биднээс л шалтгаалах болно гэж Д.Медведев тэмдэглээд: «Улам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчийн хэрэгцээнээс авахуулаад хэдэн арван дэд бүтцийн төслүүд хүртэл шинэ шинэ боломжийг ОУ санал болгох ёстой. Мөн бидний хөршүүдтэйгээ байгуулсан эдийн засгийн нэгдсэн орон зайтай холбоотой шинэ төлвийг үзүүлэх шаардалагтай байна. Энэ бүхэн нь биднийг дэлхийн томоохон, сонирхолтой зах зэлийн нэг болгох ёстой юм». Дэлхийн эдийн засагт учруулж байгаа бас нэг аюул бол нефтийн үнийн огцом өөрчлөлт юм. Хойд Африк, Ойрхи Дорнодын байдал, Японд болсон гамшгийн хор уршиг зэрэг нь үнэ өсөхөд шууд нөлөөллөө. ОУ үнийн учир байдлаар шалтаглахыг хүсэхгүй байна энэ нь манай удаан хугацааны зорилтод тохирохгүй байна гэж Д. Медведев онцлон тэмдэглэлээ. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор дэлхийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг болох нь ОУ-ын өнөөдрийн зорилго юм. Оросын эдийн засгийг даяарчлалынхтай улам интеграцчлах нь сонголтгүй хэлбэр юм. Ийм учраас л бид гадаадын хөрөнгө оруулалтад тулгарах саад тотгорыг улам багасгаж, ОУ-ыг ДХБ-д элсүүлэх процессийг дуусгах болно. Харин дахиад л улс төрийн тоглоом эхэлчихгүй бол ДХБ-д элсэх ажлыг энэ онд багтаан дуусгана гэж үзэж байна гэлээ. ОУ, ДХБ-д элсэхэд аль хэдийнээ бэлэн болсон харин түүнээс дэндүү их буулт хийхийг шаардаж байгаа юм. Иймэрхүү хандлага үнэхээр хүлээж авахын аргагүй, ОУ-д ашиггүй шийдвэрийг бид хэзээч хүлээж авахгүй. Олон улсын байгууллагуудад ОУ-ыг шудрага байдлаар элсүүлэхийг манай түншүүд хүсэхгүй байвал байдал өөрөөр эргэнэ. Бүх контрагентуудтай хоёр талын хэлэлцээр хийх замаар бид асуудлыг шийдэх болно. Улс төр,эдийн засгийн зарим нэг салангид ашиг сонирхол манай амжилттай хөгжилд саад болох ёсгүй гэж Медведев хэллээ. Олон улсын тооцоонд рубль, юанийг өргөн хэрэглэснээр санхүүгий системийг “улам уян хатан тааламжтай болгоно” гэдэгт Медведев итгэлтэй байна. ОУ-ын дотоодод болж байгаа үйл явдлуудын дотроос ерөнхийлөгч, улсын дэмжлэгтэйгээр хувийн хөрөнгө оруулалт, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийг идэвхтэй хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандууллаа. Ер нь улсад өөрт нь их хэмжээний үл хөдлөх хөрөнгө шаардлагагүй гэж ерөнхийлөгч үзэж байна, тэгэхлээр хувьчлалын төлөвлөгөөг өргөжүүлнэ гэсэн үг. Өнөөдөр улсын өмчид байгаа томоохон компаниудын хяналтын болон хаах хувьцааны багцаас татгалзах нь үндэслэлтэй гэж би үзэж байна. Улсын цэргийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай үйлдвэрүүд болон дэд бүтцийн монополийн хувьд маш болгоомжтой хандах ёстой гэж Медведев хэллээ. Энэ саналуудад танхим алга ташилтаар хариулсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Засгийн газар 8-р сарын 1-н гэхэд хувьчлалын графикт өөрчлөлт оруулах нь эдгээр саналыг хэрэгжүүлэх тодорхой алхамуудын нэг юм.Оросын төсөвт их хэмжээний хөрөнгө цуглуулах, үр ашигтай хувийн хөрөнгө оруулагчдыг татахын тулд хувьчлалыг ил тод орчин үеийн хууль дүрмийн дагуу явуулна гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна.