Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев СПБ дахь, эдийн засгийн  форум дээр өнөөдөр хэлсэн үгэндээ, «Орос улс нефтийн үнийг зөрүүгэх олсон хөрөнгийг хуримтлуулах бодлогоо цаашид ч явуулна» гэж  мэдэгдэв. Ерөнхийлөгч  азийн эдийн засаг тургэн хөгжиж, Ойрхи  Дорнод, Хойт Африкд мөргөлдөөнүүд гарч, японы АЦС-т осол учирснаас үүдэн түүхий эдийн үнэ дахин өсснийг тэмдэглэв. «Гэхдээ түр зуурын үнийн өсөлтийг ашиглах явдал бидний урт хугацааны зориг зорилтуудад нийцэхгүй» гээд олсныхоо мөнгийнхоо хирээр амьдарч, нефтийн хэт өндөр үнээс олсон орлогын нэг хэсгийг хуримтлуулахыг уриалав. «Амар хялбар олсон мөнгийг дэлхий дээр ханшны бууралт газар авч байгаа нөхцөлд хайр найргүй зарцуулах нь эрсдэлтэй бодлого» гэж Дмитрий Медведев үзэж байна.