Өмнөд Солонгос улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод цохилт өгч чадах маш нарийвчлалтай пуужингийн систем байрлууллаа. Өмнөд Солонгосын цэргийн командлалын эх сурвалжаас иш татан сөүлийн ОНХМХ энэ тухай мэдээллээ. Өмнөд Солонгосын цэргийнхэн, БНАСАУ-тай залгадаг хил дээр “газар-газар” ангилалын пуужин байрлуулсан байна. АНУ-аас худалдаж авсан ATACMS пуужингийн системд энэ пуужин багтдаг юм. Ийм пуужингууд 165 километрийн зайд байгаа байг өндөр нарийвчлалтайгаар устгах чадвартай билээ. БНАСАУ-ын талаас шинэ шинэ цэргийн аюул нэмэгдэж байгаа тул Сөүл ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэж ОНХМХ-үүд мэдээлж байна. Өмнөд Солонгосын бэлтгэл офицерүүд сургуулилт хийхдээ байн дээрээ хойд солонгосын тэргүүнүүдийн зургыг нааж буудаж байсныг мэдсэн Пхеньян Сөүлийн эсрэг эрс хатуу арга хэмжээ авна гэж урьд нь мэдэгдэж байсан билээ.