Барак Обамагийн засаг захиргаа, ОУ-тай хийх ПДХ системийн асуудлыг хязгаарлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахгүй. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон улсын аюулгүй байдал, зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан орлогч дарга Эллен Тошер энэ тухай мэдэгдлээ. “Бид ОУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байна. Харин ПДХ системийг хязгаарлах тухай ямар ч зөвшөлцөөн хийхгүй гэж” тэр хэлсэн байна. Америкийн ПДХ систем оросын цөмийн тогтоон барих потенциальд заналхийгээгүй гэсэн баталгааг Вашингтон, Москвад аль хэдийн гаргаж өгсөн гэж дипломатч хэлсэн байна. АНУ цаашид ч ийм байдлаар хандана гэж Тошер хэлжээ. Тус улсын стратегийн тогтоон барих хүчинд АНУ, НАТО-гийн ПДХ системийн боломж ямар ч аюул занал хийхгүй гэдэгт ОУ-ыг итгэлүүлэх ганц зам бол хамтын ажиллагаа юм гэж тэр хэлсэн байна.