Пан Ги Муныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгох тухай хэлэлцээрийг НҮБ-ын АЗ хойшлууллаа. Энэ шийдвэрийг Карибын тэнгисийн улсууд болон Латин америкийн улсуудын бүлгийн хүсэлтээр гаргасан байна. Нэр дэвшигч Пан Ги Муны талаар зөвшилцөх нэмэлт цаг гаргаж өгөхийг тэд хүссэн юм. НҮБ-ын энэ байгууллагын бүх 15 гишүүн улс нэр дэвшигч Пан Ги Муныг дэмжиж байгаа гэж НҮБ-ын АЗ-ийн эх сурвалж мэдээлсэн байна. Карибын тэнгисийн улсууд болон Латин америкийн улсуудын бүлгийнхэнд ямар нэгэн асуудал үүсгүүлэхүйн тулд түүнийг нэр дэвшүүлэх тухай тогтоолыг нэг өдрөөр хойшлуулсан байна. Пан Ги Муны нэрийг дэвшүүлэх тогтоолыг АЗ баталснаас хойш долоо хоногийн дараа НҮБ-ын ЕА-н чуулганаар батлах ёстой юм.