Триполид байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловтой Ливийн удирдагч Муаммар Каддафи уулзахгүй байна. Тэрээр Ливи улсад дахин ирэхдээ түүнтэй уулзах байх гэж найдаж байна. Ливи улсын ерөнхий сайд Багдади Махмудитэй хийсэн хэлэлцээрийн дүнгээр Маргелов мэдэгдэхдээ Триполид дахин ирэхдээ түүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа дамжуулж өгөхийг гуйсан гэж хэлсэн байна. Мөргөлдөөнийг зохицуулах талаарх Ливийн удирдагчдийн байр сууринд шинэ зүйл огтхон ч алга гэж ТАСС мэдээллээ. Ливийн мөргөлдөөнийг зохицуулах талаар гаргаж байгаа ОУ-ын хүчин чармайлтыг Триполи зөвхөн талархан хүлээж авч байна. Галыг нэн даруй зогсоох нь дараачийн хэлэлцээрийн эхлэлийн дохио болно гэж ливийн ерөнхий сайд мэдэгджээ. Одоо Каддафиг улс төрийн тавцан дээрээс зайлуулах тухай ямарч яриа байх ёсгүй гэж Махмуди мэдэгдлээ. Триполи, Бенгазийн байр суурь эвлэршгүй байгаа ч гэсэн ливийн зохицуулалтын төлвийг Маргалев өөдөргөөр харж байна.