Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев 2011 оны Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажилд оролцоно. Медведевийн 3-р сард ОУ-ын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах талаар гаргасан санал ямар үр ашигтай болсон талаар форумд оролцогчид хэлэлцэх болно. Хөрөнгө оруулагчид өөрсдийн саналыг хэлэх ба төр засгийн төлөөлөгчид ямар ажил хийсэн, ямар үр дүнд хүрснээ тайлагнах болно. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович энэ тухай сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Медведев мөн “Даяарчлалын эрчим хүч-эрчим хүчний аюулгүй байдалын ололт амжилтад хүрэх шинэ арга зам” чуулганд оролцох юм. Форумын ажилд БНХАУ-ын дарга Ху Зиньтао оролцох юм байна. Тэрээр ОУ-д төрийн айлчлалаар ирсэн бөгөөд 6-р сарын 18-нд өндөрлөнө. Өчигдөр Москвад Ху Зиньтао, Д. Медведевтэй хэлэлцээр хийлээ. Хятадад оросын хийг нийлүүлэх асуудал энэ хэлэлцээрийн нэг гол сэдэв байлаа. Энэ асуудлаар “Газпром”, “CNPC” компаниудын хооронд хийж байсан хэлэлцээрийн нэг шат дөнгөж саяхан дууссан юм. Манай хоёр улс тохиролцооны хэлэлцүүлэгийг өндөрлөж байгаа явдал нь хоёр улсын хийн талаарх хэлэлцээрийн ирээдүйн 10 жилийн хамтын ажиллагааны үндэс болно гэж БНХАУ-ын даргатай пүрэв гаригт хийсэн уулзалтынхаа дүнгээр Медведев мэдэгдлээ. ОУ-д Ху Зиньтаогийн хийж байгаа айлчлал өндөрлөхөөс өмнө БНХАУ-д хий нийлүүлэх хэлэлцээрийг үзэглэнэ гэж ОУ-ын засгийн газар тооцож байна. Форумын бүгд хуралдаан дээр ОХУ-ын ерөнхийлөгч үг хэлсний дараа Хятадын тэргүүн үг хэлнэ. Форумын “талбар дээр” Медведев гадаад улсын хэд хэдэн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх ёстой.