Дэлхийн эдийн засгийн өсөлт  энэ оныг дустал хадгалагдаж, ирэх онд үргэлжлэнэ гэж НУБ-ын « Дэлхийн эдийн засгийн байдал ба 2011 оны төлөв» илтгэлд таамаглажээ.Энэ онд өсөлт 3,3, ирэх онд 3,6 хувь болно гэж онцлосон байна. НУБ-ын таамагнал өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн үз үүлэлтээс 1 хувь гаруйгаар  давж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг 2008-2009 оны хямралаас хойш эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой юм. Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн шинжээч Владислав Белов НУБ-ын шинжээчдийн дүгнэлтийг сайшаан дэмжиж байна. Тэрээр хэлэхдээ: «Дэлхийн зах зээлийн хүчин зүйлүүдийг харгалзаж үзсэн таамагнал зөв зохистой байна. Эдгээр нь Энэтхэг, Хятад, Бразили болон Ази Номхон далайн бус нутгийн орнуудын  эдийн засгийн давшингүй хөгжил, еврогийн бусийн нэг ёсны зутгуур болсон ХБНГУ-ын эдийн засгийн маш сайн хөгжил зэрэг хүчин зүйл билээ. Гэвч эрсдэл саатуулах хүчин зуйл болох эсэхэд хэргийн учир оршиж байна. Германи цөмийн эрчим хүчнээс татгалзсан явдал ямар нөлөө үзүүлэх нь тодорхой бус байна. Тэгснээрээ тус улс гаднын эрчим хүчнээс шалтгаалах болсон. Мөн Хойд Африк, Ойрхи Дорнодын хэрэг явдлууд нефтийн зах зээлийн байдалд хэрхэн нөлөөлөх нь ойлголмжтой биш байна» гэж тэр хэллээ. Ажилгүйдэл гаарах, төсвийн бодлогыг улам хатуу болгох явдал болон  валютын дайн гэгч  дэлхийн эдийн засгийн хөгжлийг бусниулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Байгалийн хүчин зүйлийн үүрэг нэмэгдснийг шинжээчид тэмдэглэв.Японд газар хөдлөлт  атомын сүйрлийг үүсгэж, улс орны эдийн засгийг хүнд хямралт байдалд оруулав. Ийм онцгой узэгдлийг урьдчилан мэдэх аргагуй гэж Владислав Белов  хэлээд: «Зохисгүй нөлөөлөх хүчин зүйл олон. Исландын  хэд хэдэн галт уул  нэг зэрэг дэлбэрвэл Европын агаарын харилцаа ахин зогсоно гэж үзэж болно. Улс төрийн үйл явдал ч нөлөөлж болзошгүй. Гэвч Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн шинжээчид эдгээр хүчин зүйлийг харгалзан үзэхгуй байна» гэв. Дэлхийн эдийн засгийн өсөлт аажмаар багасах обьектив шалтгаан бий гэж шинжээчид тэмдэглэв. Юуны түрүүнд эрчим хуүчний үнийг дурдая. Мөн түүнчлэн санхуугийн  шинэ «хөөс» бий болж магадгуй. Эдгээр хүчин зуйл НУБ-ын таамгналыг өөрчлөхөд хүргэж мэднэ гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Красавин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Дэлхийн эдийн засгийн зарим салбар  2 дахь хагас жилд буурна гэсэн өөр үзэл санаа бий.Тухайлбал машины аж үйлдвэр, өргөн хэрэглээний бараа түүхий эдийн үйлдвэрлэлийг дурдсан юм. Эрчим хүчний нөөц, төмөрлөгийн өнөөгийн үнэ эрэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байна. Өсөлтд өнгөж 2 хувь болно гэсэн НУБ-ын таамагналын 2 дахь хувилбар үүнийг харгалзаж үзсэн байна. «Эдийн засгийн өслөтийн хүчин зүйл үүдийн баланс» гэдэг ойлголт байдаг. Энэ нь том жижиг 100 гаруй хүчин зүйлийг харгалзан үздэг. Ер нь НУБ-ын статистикийн тоо баримтууд нэлээд обьектив шинжтэй хэмээн узэж байна» гэв. Дэлхийн эдийн засгийн өсөлт жигд бус байгааг НУБ-ын илтгэлд онцложээ. Жишээ нь emerging markets  гэдэг орнуудын чадавхи хөгжингүй орнуудынхаас илүү их байна. Оросын эдийн засгийн өсөлтийн хурдац Эдийн засгийн хөгжлийн яамнаас таамгласан 3,3 хувиас давж, 4 хувьд ойртоно.