Солгой х үмүүс дэлхийд дөнгөж 10 хувь эзлэж байна. Олонхи нь гоц авьяас билигтэй гэдэг. Гэвч солгой хүмүүс илүү авьяас билигтэй байх байтугай оюуны талаар бусдаас хоцорч байна гэж австралийн эрдэмтэд үзэж байна. Флиндерс их сүргүүлийн мэргэжилтнууд  таван настай 5 мянган хүүхдийн хөгжлийн онцлогод дүн шинжилгээ хийгээд тийм дүгнэлт хийжээ. Солгой хүүхэд  хамт олонд дасах ба сурлагын талаар сайн биш байгааг илрүүлэв. «Солгой хүнийг сүүт  гэх нь санаанаас зохиосон зүйл» гэж эрдэм шинжилгээний булгийн удирдагч Майк Николс судалгааны дүнг үндэслэн мэдэгдэв. Гэвч амжилттай сурлаг  ирээд үйн амьдралын ололт амжилтын баталгаа биш гэдгийг нийтээр мэднэ. Энэ нь бүх хүмүүст хамаатай. Жишээ нь Альберт Эйнштейн дүнд зэргийн сурлагтай  сурагч байсан. Томас Эдисоныг «тархи муутай» гээд сургуулиас хөөжээ. Аугаа их яруу найрагч Александр Пушкинийг «ШУ-нд муу», « өнгөцхөн ухаантай» хэмээн үзсэн билээ.Харилцах дургүй зожиг авьяас билигтний тухайд гэвэл оросын математикч Григорий Перельман сая долларын шагнал ба маш нэр хүндтэй Филдсийн медаль авахаас татгалзаж, хүмүүстэй харилцахаас зайлсхийж байна. Хүний авьяас чадвар олон талтай байгаа учраас солгой хүн   билиг эрдэм муутай гэдгийг ШУ-аар нотлох аргагуй гэж Оросын ШУА-ийн дээд мэдрэлийн ажиллагаа, нейрофизиологийн хүрээлэнгийн тэрг үүлэх мэргэжилтэн академич Алексей Иваницкий үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Энэ талаар найдвартай дүгнэлт хийхэд хэцүү. Авьяас билгийг шалгахад маш олон хүн шаардагдана. Тэд ямар төстийг давах вэ? Солгой хүн  ямар нэг тохиолдолд илүү буюу бага авьяастай байж болно. Тэд түхайн нөхцөлд хэр дасахыг амьдрал харуулна. Солгой хүн илүү авьяс билигтэй байгааг ШУ-аар итгэлтэй нотлож болохыг ойлгоход хэцүү юм. Энэ нь шар хар үстэй хүмүүсийн алин нь илүү авьяас билигтэйг нотлохыг оролдохтой адилхан» гэв. Солгой ба солгой бүс хүмүүс ялагаатай нь мэдээжийн хэрэг. Энэ нь тархины тал бөмбөрцөгийн ажиллагаантай холбоотой. Солгой хүний тархины баруун, бүсдын зүүн тал бөмбөрцөг тус  тус илүү сайн хөгжсөн юм. Баруун тал бөмбөрцөг  уранд үрслэлт, зүүн тал бөмбөрцөг рационал сэтгэлгээнд нөлөөлж  байна.Ярих чадвар тархины зүүн тал бөмбөрцөгт оршдог. Гэвч дан зүүн тал бөмбөрцөгт байдаг гэж үзэж болохгүй. Алексей Иваницкий дүрс үсэгтэй хятад, япон хүмүсийгүүнтэй холбогдуулан жишээ болгон дурдаад: « Бидний тархины зүүн тал бөмбөрцөг үсэгт  дун шинжилгээ хийж байхад  тэд дүрс үсгийг ямар нэг зураг мэт хүлээн авч байна. Дүрс үсэгт баруун ч зүүн ч тал бөмбөрцөг д үн шинжилгээ хийдэг. Тархины баруун тал бөмбөрцөг гол төлөв дүрстэй, зүүн нь хийсвэр сэтгэлгээнтэй холбоотой. Франц хүмүүсийг бодоход 100 хятад япон хүний дотор солгой хүн илүү олон байна. Үүнд бичиг үсгийн онцлог н өлөөлсөн» гэлээ. Өнөө дэлхийд юм б үхнийг солгой бүс голдуу баруун гараа ажиллуулдаг хүмүүст тохируулсан. Сургах, хүмүүжүүлэх системийн дагуу  багаасаа тархины зүүн тал бөмбөрцөгөөрөөр хэлвэл логик, рационал сэтгэлгээг хөгж үүлж байна. «Санаанаас зохиосон зүйл биш бодит баримтуудад л тулгуурлах хэрэгтэй» гэсэн уриа  өнөөгийн соёл иргэншил дэвш үүлсэн. Гэсэн ч зөн билэг, уран сэтгэлгээ чухал ач холбогдолтой юм.Зөн билэг, уран сэтгэмжгүй  хөгжимчин, зураач, яруу найрагч, зохиолч байдаггуй.Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Рахманинов, Пол Маккартни, Мерилин Монро, Роберт де Ниро гээд олон солгой хүн тэдгээрийн дотор байна. Солгой төрийн зүтгэлтэн ч цөөнгүй. Тухайлбал Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон, Уинстон Черчилль, Фидель Кастро, Рональд Рейган, Билл Клинтон, АНУ-ын өнөөгийн Ер өнхийлөгч Барак Обама нарыг дурдаж болно. ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин ч  үрд солгой байгаад «ахин сурсан» хүн хэмээн мэргэжилтнууд узэж байна. Энэ онцлогоор хун төрөлхөтнийг хоёр хэсэгт хатуу хувааж болохг үй гэж Алексей Иваницкий тэмдэглэн хэлээд : «Хүнийг ямар нэг шинж тэмдгээр солгой, солгой б үс хэмээн үзэж болно. Янз янзын төстийг давсаны үр дүнд лавтай тодорхойлдог»  гэв. Хоёр гар нь адилхан хөгжсөн хүнийг «амбидекстор» гэдэг. Тэд их ирээд үйтэй хэмээн үзэж байна. Хүн төрөлхөтний соёл иргэншлийн цаашдын дэвшил хүний боломжийг ув тэгш хөгж үүлэхтэй холбоотойг сүүлийн үед бараг бүгд хүлээн зөвшөөрч байна.