Өнөөдөр Санкт-Петербург хотод Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхлэж байгаа бөгөөд 6-р сарын 18 хүртэл үргэлжлэх болно. Сүүлийн үед энэ форум эх орны болон гадаадын бизнес болон төр засаг шууд ил тод яриа хэлэлцээ хийдэг санал шүүмжлэлийн талбар болоод байна. ОУ-ын ерөнхийлөгчийн илтгэлийг форумын гол үйл явдал гэж уламжлал ёсоор үздэг юм. ОДХ радиогийн санал асуулгад оролцсон шинжээчид, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах болон эдийн засгийн даяарчлалын хөгжлийн замыг хэлэлцэх боломж олгох томоохон компаниудын тэргүүнүүдийн уулзалтад багагүй анхаарал хандуулсан байна. Нэрлэж заншснаар ОУ-ын соёлын нийслэл Санкт-Петербург хот 3 өдрийн турш улс төр, ажил хэрэгч амьдралын төв болно. Петербургийн эдийн засгийн форум /ПЭЗФ/ 15 дахь удаагаа хөгжингүй болон оргилуун хөгжиж буй тэргүүлэгч орнуудын төрийн тэргүүнүүдийг цуглуулж байна. Тэдний дунд ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Испани улсын ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро, Финляндийн ерөнхийлөгч Тарья Халонен, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар байна. Удирдагчид нь Санкт-Петербургт ирсээд байгаа томоохон компаниудын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт нилээн урт байна гэж “Ленэкспо” олон улсын үзэсгэлэнгийн цогцолборын ерөнхий захирал Сергей Алексеев ярьж байна: «Манай энэ удаагийн форумд 700 гаруй компани, 2500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн форум “Шинэ эрин зууны тэргүүнүүд” гэсэн уриан дор болох юм байна. “Даяарчлалын эдийн засгийн өсөлтийг хангах”, “ОУ-д уран бүтээлч капиталыг бий болгох”, “Алсын хараатай технолог” гэсэн гурван үндсэн чиглэлийг хэлэлцэнэ. ОУ-дэлхий дахин, ОУ-АНУ, ОУ-ЕХ гэсэн сэдвээр, ер нь манай гаригийн хөгжлийн ирээдүйн асуудлуудыг хэлэлцэх болно гэдгийн би онцлон тэмдэгэлмээр байна» гэж тэр хэллээ. Петербургийн форум дээр улс төр, эдийн засаг салашгүй холбоотой байх болно. Бизнесменүүд засгийн газрын ерөнхий чиг, татварын өөрчлөлт, хууль тогтоомжийн шинэчлэл, харилцааны хөгжлийн замын тухай тодорхой дохиог төр засгаас хүлээж байна. Кремлийн хувьд эргэх холбоо хэрэгтэй байна. Бүх шийдвэрүүд зөв үү?, эсвэл эргийг хэт чангалсан уу?. Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид зах зээлийн болон улс төрийн өөрчлөлтийг маш хурдан шуурхай тусгаж авдаг гэдгийг түшмэдүүд хүлээн зөвшөөрч байна. ОУ шинэчлэлийн замд шилжээд байгаа өнөө үед бизнесийн санал маш чухал билээ. Маккинси компани энэ чиглэлд өөрийн санал санаачлагаа дэвшүүлж, мэргэжилтнүүдээ явуулахад бэлэн байна гэж оросын офисийн түнш Руслан Алиханов ярьж байна: «ОХУ-ын уран бүтээлч болон креативын капиталыг бий болгох асуудлыг улам их хэлэлцэх боллоо. Авьяаслаг хүмүүсийг хүмүүжүүлж, хөгжүүлэн нутагтаа үлдээх нөхцлийг бүрдүүлэх, гадаадад ажиллахаар явсан авьяслаг оросуудыг эх оронд нь буцааж авчирах ёстой юм. ОУ-ын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах талаар нилээд нухацтай хэлэлцэх болно»  гэлээ. Янз бүрийн салбарын тэргүүлэгч компаниуд нэг дор цугларах боломжийг ПЭЗФ олгож байгаа юм. Хэлэлцэх асуудлууд зөндөө байна. Харин гаргасан шийдвэрүүд нь зах зээлийн хөгжлийг нэг жилээр урагшлуулдаг юм гэж “Нестле Россия” компанийн хоршоололын асуудал хариуцсан захирал Андрей Бадер тэмдэглээд: «Энэ нь ОУ-ын хувьд онцгой тоиолдол юм. Зах зээлийн гол гол тоглогчид нэг талбар дээр цугларч санал сэтгэгдэлээ чөлөөтэй солилцож, хэлэлцээр хийнэ гэдэг бол маш сайхан хэрэг билээ. Нэг тодорхой асуудлыг шийдэх гэж форум дээр цуглардаггүй. Энэ форумд оролцож байгаа компаниудын тэргүүнүүдийн хувьд бүх салбарыг хамарсан хангалттай асуултууд байгаа. Энд 3-10 жилийн дунд болон урт хугацааны гэрээнүүдийг байгуулах болно» гэлээ.Оросын засгийн газрын сайд нартай чөлөөтэй харилцан ярилцаж болох нь ПЭЗФ-ын нэг онцлог юм. Тэдний байгууллагын тухай болон асуулт асуухын тулд хүлээн авалтын дараалалд нэрсээ бичүүлэх шаардлага байхгүй. Тэд, энд болж байгаа дугуй ширээний ярилцлага, танилцуулах ажиллагааны жирийн оролцогчдын нэг нь  л юм гэж Шлумбергер Раша компанийн дэд ерөнхийлөгч Глеб Овсянников ярьж байна: «Дэлхийн нефть, хийн 80%-ийг олзборлож байгаа дэлхийн бүх корпорациудын удирдагчид оролцож байгаа эрчим хүчний чуулган бидэнд сонирхолтой байна. Учир нь манай компани нефть хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ форум дээр тэдний гаргасан санал санаачлага зах зээлийн хувьд амин чухал байдаг юм. Хөрөнгө оруулагчидод маш их туслаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын асуудал хариуцсан засгийн газрын орлогч сайд Игорь Шувалов болон эрчим хүчний салбар хариуцсан Игорь Сечин нартай хийх уулзалт маш чухал байна. Орд газруудыг эзэмших инновацийн шинэ технологийг ашиглах болон нефть хийн салбарын ирээдүйн тухай хийх халц ярилцлагад оролцохдоо бид маш баяртай байна. Мөн хар алтны үнийн тухай шинэ таамагийг сонсоход таатай байх болно» гэж тэр ярилаа.Энэ форум уламжлал ёсоор оролцогчиддоо асар их ашиг оруулдаг юм. Зөвхөн нэр төрийн ч ашиг биш. Жишээ нь ноднин жилийн ПЭЗФ-ын үеэр 5 тэрбум еврогийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Зохион байгуулагчид нь энэ жил илүү амжилт гаргана гэж найдаж байна.