Сирид гаднын хүчнээс дотоод улс төрийн мөргөлдөөнийг санаатайгаар гааруулахыг Орос улс эрс эсрэг үүцэж байна гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Астанад ШХАБ-ын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол «зэвсэг барьсан маш олон өдөөн хатгагч одоо Сирид байна». Хамгийн гол нь сирийн аюулгуй байдлыг хангах хүчин ба арми дан энгийн номхон жагсагчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа мэтээр харуулахаа болих хэрэгтэй. Сирийн байдал хүнд түвэгтэй байна. Иймээс дэлхийн хамтын нийгэмлэгээс  яаралтай шийдвэр гаргахгүй байвал зохино. Мөн түүнчлэн серег хүчний төлөөлөгчид Сирийн удирдагчидтай яриа хэлцээ хийж эхлэх ёстой. Харин европын хэд хэдэн улс сирийн асуудлыг НУБ-ын АЗ-д авч үзэж хэлэлцэхийг шаардсаар байна. Өчигдөр Франц, Итали, Их Британи, Германи, Португали улсуудаас ээлжит тогтоолын төслийг хэлэлц үүлэхээр орууллаа. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, Сирид улс төрийн шинэтгэл явуулж эхлэхийг уриалжээ. Зарим мэдээнээс харахад тогтоол зэвсгийн хүчээр дотоодод халдан орох ажиллагааг явуулж эхлэх шалтгаг болж магадгуй  хэмээн узэх АЗ-ийн зарим гиш үүнийг тайтгаруулахын тулд тогтоолын шаардлагыг бага зэрэг зөөлөөр үүлжээ. Ливид тэгж халдан орсон билээ. Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе суржин мэдэгдэл хийсэн ч түрүүчийн тогтоолын хавилбарыг дэмжих  шаардлагатай хэмжээний санал авч чадсангүй. АЗ-д хориг тавих эрхтэй Орос Хятад хоёр улс эсэрг үүцэв. Шинэ тогтоолыг батлах нь Сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож буй нэгэн талын байр сүүрийг дэмжих хэрэг болно. Тэгснээр НУБ-ын дүрмийг шууд зөрчиж мэднэ гэж Москва үзэж байна. Түүнээс гадна АНУ холбоотнуудынхаа тусламжтайгаар ээлжит тогтоолыг батлуулвал НУБ олон улсын эрх зүйг даган мөрдөх байгууллага байхаа болиход хүргэж мэднэ. НУБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаархи тогтоол  нааштай үр дүнд хүргэхгүй гэж улс төр судлаач Антон Чернов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «АНУ ба өрнөдийн холбоотнууд нь одоо Сирид юу хийх гэж байгаа юм бэ? Сирийн ерөнхийлөгч Башар Асад эцгийнхээсээ илүү либерал шинжтэй бодлого явуулж байгаа боловч олон асуудлаар АНУ-д таалагдахгүй байр суурь баримталж байна. Шинэ тогтоол сирийн ард түмэнд туслах биш харин Вашингтоны аминч бодлогод  туслах зорилготой. Тогтоолыг батлавал Сирийн байдал эрс даамжирна. Тэгвэл өрнөдийнхөн Сирийн байдалд хөндлөнгөөс ахин оролцох боломжтой болно. Ийм ажиллагаа Ливид явуулснаас илүү аюултай  хор холбогдолтой болно» гэв. Антон Черновын хэлснээр бол Орос улс сирийн асуудлаархи тогтоолыг эсэрг үүцэж зөв байр сүүрь баримталж байна. Тэр ч байтугай Дамаск Москвагийн санал бодлыг тоомсорлож байна. Эдүгээ Ойрхи Дорнодод өөрийн ашиг сонирхолтой гүрэн улс гэдгээ харуулж, мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахад туслах нь чухал юм. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид 6-р сарын 27-нд Орос улсад айлчлах үеэр  ингэх боломж бий болно. Төлөөлөгчид ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудал эрхлэсэн  Онц эрхт төлөөлөгч Михаил Маргеловтай  уулзах төлөвлөгөөтэй байна. Байдлаас харахад Маргелов Бенгазийн дараа Дамаскад очих бололтой.