0Инновацийн хотхонд оруулах хөрөнгө  хувийн капиталыг татаж оруулсаны үр дүнд хэд дахин нэмэгдэнэ гэж «Сколково» инновацийн төвийн тэргүүлэх захирагч Стивен Лоуренс Гайгер Санкт-Петербургад  залуучуудын эдийн засгийн 2 дахь форум дээр мэдэгдлээ. Эдүгээ Москва орчмын инновацийн төвийн  хөгжилд улсаас хангалттай хэмжээний хөрөнгө гаргаж байна. Улсаас гаргах рубль дутамд бид  хувийн  наанадаж нэгэн буюу хоёр рубль олох ёстой гэж Гайгер үзэж байна. Өнөөгийн байдлаар «Сколково» сангаас тунш компаниудтай 23 хэлэлцээр байгуулсан хийгээд  төсөлд 60 компани нэгдэж байна. Цаашид тэдгээрийн тоо нэмэгдэх төлөвтэй юм. Сангийн удирдлага энэ оныг дуустал ийм компаниудын тоог 200-нд хүргэх асуудал дээр ажиллаж байна гэж Гайгер хэллээ. Гэвч Орост эрдэм шинжилгээний ажил ба зах зээлийн эрэлтийн хооронд байгаа зөрөөг давах хэрэгтэй. Чухамхуу «Сколково» технологийн парк багц үйлчилгээ үзүүлэх замаар шинэ технологид хөрөнгө оруулагчийг эрэх талаар ШУТ-ийн боловсруулалтын зохиогчдод туслах нь зайлшгүй чухал: «Багц үйлчилгээ юу вэ гэвэл эхлээд оюуны өмч, нягтлан бодох, санхуугийн үйл ажиллагаантай холбогдуулан  хүүль зүйн зөвлөмж өгөх хэрэгтэй. Энэ нь удирдах хүрээнд чухал юм. Одоо бидний үзүүлэх багц үйлчилгээг оросын янз бурийн бус нутагт ажиллаж байгаа технологийн паркуудтай хамтран боловсруулсан» гэж Стивен Гайгер хэллээ. Өөр нэгэн шинэ зүйлийг нэвтрүүлнэ. Стратегийн зорилтыг илүү үр бутээлтэй биелүүлэхийн тулд  мөн адил нэртэй инновацийн интернет -хотхоныг энэ оныг дуустал байгуулна. Энэ нь оросын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал юм. «Сколково» интернет-хотхон  бизнес эрхлэхэд шаардлагатай дэд бүтцийг оросын олон хотын үйцлдвэрлэл эрхлэгчдэд хүртээлтэй болгох интернет бүтээгдэхүүнийг боловсруулна. Оросын удирдлага дэлхийн тухйлбал Европ, Сингапур, Бостоны инновацийн төвүүдийн үйл ажиллагааг нарийн судласан гэж Стивен Гайгер хэлээд: «Амжилт гаргахад таван хүчин зүйл зайлшгуйг ийм төсөлтэй өнгөцхөн танилцсан ч ойлгодог. «Сколково» төслийг  технологийн парк, ШУ-ны хотхоны хүвьд хөгжүүлэхэд  1-рт авьяас билигтэй хүмүүс шаардагдана. Энэ нь гол болзол юм. 2-рт дэд бүтэц, 3-рт технологи, 4-рт санхуужуулэлт, 5-рт төрийн бодлого зайлшгүй чухал» гэв. Сколково мэт төрийн өргөн цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх зүйл Орост байгаа гэж Стивен Гайгер үзэж байна.