Иран улс тээгч пуужингийн тусламжтайгаар “Рассад-1” шинэ хиймэл дагуулаа сансарт гаргалаа. Пуужингийн төрлийг тодруулаагүй байна. Энэ хиймэл дагуулын тойрог замын өндөр нь 260 километр гэж ираны зурагт радио мэдээлсэн байна. “Рассад-1” дэлхийн шинэ хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөгөө Иран улсын Теле харилцаа холбооны сайд Реза Тагипур 2010 оны 7-р сард мэдэгдсэн билээ.