Өнөөдөр Өмнөд Курилийн усанд японы 260  далбаат онгоцууд тугаа мандуулан дохиогоо хангинуулан орж ирсэн байна. Хүн амьдардаггүй Сигнальный арлын ойролцоо тэд далайн байцаа цуглуулах юм байна. Мэддэг хүний ярьж байгаар энэ хавийн далайн байцаа онцгой амттай юм байна. Энэ байцааг цуглуулахын төлөө загасчид ОУ-д нэг сая гаруй доллар төлдөг байна. Удаан хугацаанд Курилийн энэ район улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны цорын ганц бүс байлаа. 1963 онд ЗХУ, Япон улсуудын хооронд зохих гэрээ байгуулахаас өмнө загасчид Сигнальный арлын амттай байцааны төлөө усан хилийг байнга зөрчдөг байсан юм.