Өнөөдөр Санкт-Петербург хотод Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхлэж байгаа бөгөөд 6-р сарын 18 хүртэл үргэлжлэх болно. Энэ удаагийн форум “Шинэ эрин зууны тэргүүнүүд” гэсэн уриан дор болох юм байна. Форумын хүрээнд үндсэн гурван асуудлаар хэлэлцүүлэг явуулна. 1-рт, дэлхийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлож байгаа боломж, эрсдэл ба хөдлөх хүчний анализ нь даяарчлалын эдийн засгийн өсөлтийг хангах болно. Энэ сэдвийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг урамшуулахад зориулсан шийдлийг эрж хайх, эрсдлийг багасгах арга хэмжээг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. 2-рт, улс орны эдийн засгийн шинэчлэлийн төлөө хийж байгаа алхамуудад анализ хийх замаар ОУ-д уран бүтээлийн капиталыг бий болгох. 3-рт, технологийн хөгжлийн хил хязгаар ба боломжуудын анализ ба бидний амьдрал дахь тэдний нөлөө нь зах хязгаарыг тэлж байгаа технологууд билээ. Энэ удаагийн форумд БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Испани улсын ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро, Финляндийн ерөнхийлөгч Тарья Халонен, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон бусад олон улс орны тэргүүнүүд оролцох юм. Форумыг баасан гаригт баяр ёслолын байдалтай нээх болно. “Шинэ эрин зууны тэргүүнүүд” сэдэвтэй бүгд хуралдаан дээр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар үг хэлнэ.