Муаммар Каддафи хувь хүнийхээ хувиар Ливид үлдэнэ гэдгийг ливийн сөрөг хүчин хүлээн зөвшөөрхөд бэлэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов энэ тухай мэдэгдлээ. Бенгазид цус урсгахыг хүсэхгүй байгаа бөгөөд Каддафиг л засгийн эрхээс зайлуулах нь цорын ганц нөхцөл юм гэж тэр хэлсэн байна. “Ливийн ард түмэн Каддафитай цуг үхэхийг хүсэхгүй байна. Өнөөдөр үндэсний эв нэгдэл, нэгдэл нягтралын талаар ярих цаг болсон ” гэж Маргелев хэлсэн байна. Маргелев Триполи дахь ливийн засгийн газрын төлөөлөгчидтэй өнөөдөр хэлэлцээр хийх ёстой. Энэ айлчлалыг оросын төрийн тэргүүний даалгавараар хийж байгаа юм гэж Маргелев Ливи улс руу явахынхаа өмнө “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Муаммар Каддафитай өөртэй нь уулзах уу гэсэн асуултаас тэр бултлаа. Харин “би ямарч уулзалт, гэнэтийн уулзалтад ч бэлэн байна гэж” тэр хэлсэн байна