ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар Москвад хийх хэлэлцээрээ арабын улсуудын байдлыг зохицуулах асуудлаар байр суурь ойр байгаа гэдгээ батлах болно. БНХАУ-ын дарга, Д.Медведевийн урилгаар 6-р сарын 15-18-ны хооронд ОУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Москвад хэлэлцэхээр төлөвлөж байгаа олон улсын асуудлуудын дотор Хойд Африк болон Ойрхи Дорнодын нөхцөл байдлын хөгжил орж байна. Москва, Бээжин арабын улсуудын хямралын байдлыг зөвхөн хууль эрх зүйн үндсэн дээр энхийн аргаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько энэ тухай “Интефакст”мэдээлсэн байна. Төрийн тэргүүний туслахын хэлснээр, даяарчлалын болон бүс нутгийн үндсэн асуудлаар байр суурь ойролцоо байгаа нь Москва, Бээжинг улам ойртуулж байна. Орос, Хятадын хэлэлцээрийн явцад ШХАБ-ын хүрээн дэх харилцан хамтын ажиллагаа болон Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэх болно гэж Приходько мэдээлсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд мөн “хорийн” орнуудын асуудал, АНД бүс дэх харилцан хамтын ажиллагаа болон олон улсын байгууллагын хүрээн дэх ОУ, Хятад улсын хамтын ажиллагааг хэлэлцэх болно. Цөмийн аюулгүй байдлын асуудлыг талууд заавал хэлэлцэх ёстой. Орос, хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүдийн дотроос, улс төрийн яриа хэлэлцээрийн график, худалдаа эдийн засгийн хэлхээ холбоо, хөрөнгө оруулалтын харилцан хамтын ажиллагаа, өндөр технологийн салбар дах хамтын ажиллагаа тэр дундаа сансар ба нисэх онгоц үйлдвэрлэл, хилийн болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны хөгжил, хүмүүнлэгийн харилцаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа,эрчим хүчний салбар дахь харилцан хамтын ажиллагаа зэргийг ерөнхийлөгчийн туслах онцлон дурдлаа. БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн ОУ-д хийж байгаа айлчлалын үеэр Хятадад нийлүүлэх байгалын хийн нийлүүлэлтийн талаар Москва, Бээжин тохиролцоонд хүрч чадна гэж Приходько сэтгүүлчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэлээ. Энэ асуудлыг хариуцаж байгаа ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Сечиний өөдрөг таамаглалыг Приходько иш татлаа. “БНХАУ-ын дарга ОУ-д айлчлах үеэр энэ багц баримт бичигт гарын үсэг зурна” гэж Сечин 5-р сарын сүүлчээр мэдэгдэж байсан билээ.