ШХАБ байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн дотор тус улсуудын хийсэн стратегийн сонголт зөв бөгөөд алсын хараатай байсан гэдэг нь харагдлаа. Бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны хүрээнд ШХАБ нэр төртэй байгууллага гэдгээ батлаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдлөө. Астанад 10 жилийн ойд зориулан хийсэн дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдлээ.ШХАБ нь Орос, Хятад, Казахстан, Киргиз, Таджикстан улсууд багтсан “Шанхайн тав”-ын суурин дээр байгуулагдсан билээ. Сүүлд нь 2001 онд Узбекстан улс нэгдсэн юм. Тус байгууллагын гишүүн Орос, Хятад, Казахстан, Киргиз, Таджикстан, Узбекстан улсууд, Монгол, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг ажиглагч улсууд болон яриа хэлэлцээний түншүүд зэрэг орнууд багтсан ШХАБ-ын орон зайд өнөөдөр манай гаригийн хүн амын тэн хагас нь амьдарч байна. Монгол улс ШХАБ-ын хүрээнд сүүлийн 6 жил хамтран ажиллаж байна. Энэ байгууллагын шийдвэр гаргахаас бусад бүх ажилд бүрэн эрхтэй оролцох эрхийг ажиглагчийн статус олгож байгаа билээ. ШХАБ евро азийн орон зайн гол тоглогчийн нэг итгэлтэй болж бусад олон улсын блок, нэгдлүүдийн шахаж байна. Энэ дээд хэмжээний уулзалтад үндэстэн дамнасан нөлөө бүхий олон байгууллагын төлөөлөгчид оролцсон явдал үүнийг гэрчилж байна гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглээд: Манай бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын хүрээн дэх аюул заналд үр ашигтай хариулт өгөх системүүд ШХАБ-д дэс дараатайгаар зохицон нэгдэж байна. Энэ бол бидний шийдэж байгаа үндсэн гол зорилт юм. Манай ард түмнүүдийн аюулгүй байдлыг хангахад манай байгууллагын нөөц бололцоог дээшлүүлэхийн төлөө бид ажиллах болно. Тэр дундаа бүс нутгийн алан хядах ажиллагаатай тэмцэх байгууллагын бүтэц, санхүүгийн бааз болон бие бүрэлдхүүнийг бэхжүүлэх болно. Мансууруулах бодистой хийх тэмцлийг эрчимжүүлнэ гэлээ. Тус байгууллагын хөгжлийн шинэ төлөв нь ШХАБ, орчин үеийн аюул заналын эсрэг үйлчлэх бодитой механизм болсон ба дэлхийн улс төр эдийн засгийн бүрэн эрхт төв болтлоо хөгжиж байгааг харуулсаар байна. Эдгээр нь бүгдийн сайн мэдэх афганы мансууруулах бодисын суваг, олон улсын алан хядах ажиллагаа, салан тусгаарлах үзэл, гэмт хэрэг, ойрхи Дорнод болон Төв азийн зарим нэг улсуудад гарч байгаа улс төрийн тогтворгүй байдал зэрэг юм. Энэ үзэгдэлүүдтэй үр ашигтай тэмцэхийн тулд ШХАБ-ын хүрээнд хамтарсан цэргийн болон алан хядах ажиллагааны эсрэг хээрийн сургуулийг байнга хийж байна.  2011-2016 он хүртлэх ШХАБ-ын мансууруулах бодисны эсрэг тэмцэх стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын нэг гол асуудал юм. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ШХАБ-ын бас нэг чухал асуудал юм гэж оросын тэргүүн тэмдэглээд: Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна эдийн засгийн асуудал бол бидний хамтын ажиллагааны чухал зорилтуудын нэг юм. Өнгөрсөн жилийн 12-р сард болсон ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүнүүдийн хуралдаанаар олон талт эдийн засгийн  хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх замын картыг боловсруулахаар шийдсэн билээ.Замын карт нь тус байгууллагын томоохон төслүүд багтсан бүрэн хэмжээний баримт бичиг байх ёстой гэлээ. ШХАБ-ын хүрээнд МУ юуны өмнө эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарууд болоод дамжин өнгөрөх тээврийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна. Ийм төслүүдэд оролцохын тулд заавал ШХАБ-ын гишүүн байх шаардлагагүй. Аюулгүй байдлын хүрээний хамтын ажиллагааны хүчин чармайлт болон эдийн засгийн хэлхээ холбоо улам хүчээ авч байгааг Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өндөр үнэллээ. Өнгөрсөн жил ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондын бараа эргэлт 7 дахин нэмэгдсэн байна. Хийн хоолойн сүлжээ, авто болон төмөр зам гэх мэт евро азийн харилцаа холбооны төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг оролцогч улсууд хийж эхлээд байна. Эдийн засгийн интеграцийг өргөжүүлэх стратегийн үндэс суурийг бий болголоо. Ажил хэрэгч зөвлөл, банк хоорондын нэгдэлийг баталлаа. ШХАБ-ын эдийн засгийн форум явагдсаар байна гэлээ. Астанагийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. ШХАБ-ын 10 жилийн ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн ба ирээдүйн хамтын ажиллагааны стратегийг тодоруулж, тус байгууллагад шинээр гишүүн элсэхэд “ногоон” гэрэл өглөө. НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газар болон ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарийн газар харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсан явдлыг Д. Медведев чухал алхам болсон гэж үзэж байна. Мэдээлэлийн аюулгүй байдлын хүрээнд улс бүрийн баримтлах ёстой дүрмийн тухай тогтоолд оруулах саналыг НҮБ-ын ЕА-н ээлжилт чуулганд оруулахыг Астанад сайшаалаа. Үүнээс гэдна ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд хэд хэдэн хоёр талын уулзалт хийж, даяарчлалыг хамарсан дэлхийн процесс болон бүс нутгийн харилцан хамтын ажиллагааны талаарх байр сууриа харилцан мэдээллээ.