0Олж аваад байгаа нийгмийн баталгааны өндөр түвшингээсээ ухарч, долоо хоногт 40 цаг ажиллах явдлыг оросын төр засаг хэзээч гаргуулахгүй. Өнөөдөр Женевт болж байгаа Хөдөлмөрийн олон улсын байгууллагын чуулган дээр ерөнхий сайд Владимир Путин ингэж мэдэгдлээ. Манай улсын эдийн засаг 2011 оны сүүлч, 2012 оны эхэн үе гэхэд хямралын хор уршгийг бүрэн арилгаж чадна гэж засгийн газар үзэж байгаа гэж тэр хэлсэн байна. Ойрын 10 жилд ОУ хүчирхэг эдийн засагтай дэлхийн 5 улсын тоонд орно гэж ерөнхий сайд тэмдэглэсэн байна. Эдийн засгийн эрчимтэй хөгжил, инновац, шинэчлэл нь хүмүүст шинэ шинэ боломжийг нээн өгөх ёстой ба цалин болон мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд тус болно.